Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Азербайжаныг зорилоо. Тэрбээр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар ийнхүү айлчилж буй юм. Үүний хүрээнд тус улсын Баку хотноо энэ сарын 12-13-нд болох дээрх уулзалтад оролцох аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулах аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын 29 дүгээр бага хурлын үеэр зохион байгуулах дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр засгийн тэргүүн оролцохыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
М.Гэгээ