УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, чуулганы танхимын өмнө суулт хийсэн. Үүний дараа тун удалгүй чуулганы танхим руу орж индэрийн ард зогсоцгоосон юм.
Энэ үеэр их хурлын дарга М.Энхболд "УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай тул суудалдаа суугаад хэл"гэсэн шаардлага тавьсан юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд "М.Энхболд дарга чуулганы хуралдааныг удирдах ёсгүй. Ёс зүйн хариуцлагын хүрээнд та өөрөө суудлаасаа огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй. Тийм боломж хуулийн хүрээнд бий" гэсэн юм.