УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, танхимд УИХ-ын гишүүн М.Энхболд орж ирж, үг хэллээ. Тэрбээр хуралдааныг даргалахгүй гэсэн бөгөөд "Засгийн газрыг УИХ томилсон. Иймдээ ч УИХ-ын үүргийг биелүүлэх үүрэгтэй боловч Засгийн газрыг тэргүүн УИХ-ын үйл ажиллагаа явуулах эсэхийг ярьж байна.
Улс эх орны тулгамдсан асуудлыг ярина гэхээр хариуцсан сайд нь ирэхгүй гурван долоо хоног гацааж байна. Байнгын хороо хуралдана гэхээр Засгийн газрын гишүүд ирц бүрэлдүүлэхгүй байна.
Энэ мэт байдлаас болоод УИХ-ын нэр хүнд унаж байна. УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Мөн гишүүдийг хот хөдөөгийн, бизнестэй, бизнесгүй эрүүл өвчтэйгөөр нь хэлж болохгүй.
Ор үндэсгүй зүйлээр олон нийтийг буруу зөрүү ойлголтод хүргэдэг зүйлээ болимоор байна. Би тэр ЖДҮХС-гийн зээлийг дансанд чинь аваачиж хийгээгүй. Би хууль хяналтын байгууллагыг дарамтлаад байдаг хүн биш. Харин тэгдэг хүмүүс байдаг" гэлээ.