Чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналаа хэллээ. Тэрбээр "Би У.Хүрэлсүх сайдыг ах шигээ боддог хүн. Бид хоёр адилхан жолоочийн хүү. Тиймээс ахыгаа Ерөнхий сайдын ажлаа өгч, намынхаа ажлыг сайн хийгээч гэж хэлмээр байна. Мөн намаа цэвэрлэх хэрэгтэй.
Харин 2020 онд ард түмэн та нарыг солино. Тэгээд манай нам (МАХН) гарч ирээд та нарыг бүгдийг нь цэвэрлэнэ. Тэр болтол бие биеийнхээ аминд хүрчихгүйхэн шиг байж байгаарай" гэлээ.