УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Сайд аа хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Би хоёр л зүйлийг хэлнэ. Нэгдүгээрт, ЖДҮ-гээс зээл авсан сайд нараа зайлуулахаас нааш шударга ёс гэж битгий ярьж бай. Хоёрдугаарт, 30 гэр бүлийн асуудлыг ярьж байна. Би өнөөдөр энэ муухай гэр бүлд орсноороо 25 жилийн турш хөдөлмөрлөсөн хөдөлмөр минь хулгайч, олигархи гэсэн нэр зүүлээ. Өдийг хүртэл 25 жил ажиллахдаа нэг ч удаа хувьчлалд орж, төрийн тендэрт орж үзээгүй. Тиймээс та бид хоёрын уулзах газар бол шүүх юм. Харин та шүүх хурал дээр өөрийн биеэр ирээрэй. Итгэмжлэсэн төлөөлөгч мэтийн өөр хүн явуулах хэрэггүй шүү. Намайг хангалттай их гүтгэж доромжиллоо.