УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асуусны дараа У.Хүрэлсүх сайд үг хэллээ. Тэрбээр "Би үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэдэг. Одоогоос нэг жилийн өмнө хэлж байсан үгэндээ эзэн байхын тулд тэмцээж явж байна. Би Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцсоор ирсэн. Харин тооцуулах гээд байхад битгий саад бол л доо.
Та бүхний хэлж байгаа шиг би дарангуйлагч биш шүү. Харин шударга ёсны төлөө дарангуйлагч болж чадна. Үүний төлөө бол дарангуйлах зан гаргах нь юу ч биш.
Би парламентийнхаа засаглалыг дэмждэг хүн. Харин үүнийгээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Ингэхийн тулд сонгуулийнхаа хуулийг эргэж харах нь зүйтэй. Бидэнд өнгөрсөнд хийж байсан сайн зүйлүүд бий. Тэр бүхнийг харлуулах гэсэнгүй. Сайныг нь авъя, саарыг нь шахъя. Өмнө хэлж байсанчлан бизнес эрхлэгчдээ үргэлж дэмжинэ. Харин ард түмний хөрөнгийг хулгайлж, газрыг баялгийг өөрийн болгосон, нам дагасан олигархиудтай тэмцэнэ. Улам чанга, хатуу байна. Хүрэлсүх өдөр ирэх тусам хэлсэн үгнийхээ төлөө хичээж ажиллах болно" хэмээн мэдэгдлээ.