УИХ-ын үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюунхорол "Биднийг шударга үнэний төлөө дуугарлаа гээд намаас хөөх гэж байгаад би үнэхээр их ичиж байна. Биднийг Монголын ард түмэн тавган дээр тавьсан бялуу ид гэж сонгоогүй. Сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө биелүүл, ард түмнийхээ амьдралыг сайжруул, шударга үнэнийг тогтоо гэж сонгосон.
Эмэгтэй улстөрчдийн нэр хүндэд халдаж явдгаа болиорой. Сүүлийн үед арай л их гүтгэлэг, доромжлол ирж байгаа. Харин үүнийхээ оронд төрөөс төрсөн тэрбумтнуудтайгаа тэмцлээ хийгээрэй. Тэднийг монголоос төрөөс шүүрдэж гаргаарай. ТҮЦ ажиллуулж үзээгүй төрөөс төрсөн тэрбумтнууд олон бий. 65 суудалтай намаа дотор нь хагалж хуваачихаад өнөөдөр ийм юм яриад зогсож байдаг та өөрөөсөө ичих хэрэгтэй
Хүрэлсүх "Бид уг нь шударга бус явдалтай тэмцэх гээд л сууж байгаа юм шүү дээ. БИ МАН-ыг хагалж бутаргасан юм байхгүй. Манай гишүүд надаас "Энэ нийгэмд шударга ёсыг тогтоож өгөөрэй" гэдэг ганц ч зүйлийг хүсдэг. Мөн МАНАН-гийн бүлэглэлтэй амь насаа үл хайрлан тэмцээрэй гэж захисан. Үүний төлөө л явж байгаа. Би үхэхээс айхгүй байна, харин ард түмний минь итгэл алдрах вий гэхээс айж байна.
Ганцхан өдрийн дотор надад 2500 мессеж ирдэг. Үүнийг хараад би зөв тэмцэж байгаагаа мэдсэн. Тиймээс би спикерыг огцрохыг шаардаж байна. Та бүхэн ч гэсэн намайг дэмжих хэрэгтэй. Бүгдээрээ нийлээд төрөө цэвэрлье.
Би жирийн нэгэн жолоочийн хүүхэд. Багадаа будаатай цай идэж өсөөгүй. 17 настайдаа цэрэгт татагдаж, 4 жилийн алба хаасан. Эх орон гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг арми надад заасан. Тиймээс би өнөөдөр тэмцээд явж байна" гэлээ.