УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
Ж.Мөнхбат "Бид энэ танхимдаа их л том том юм ярьж байгаа даа. Их л ухаантай хүмүүс юм шиг байгаа юм. Ард түмэн бол ичиж үхэж байгаа шүү. Өнөөдөр Засгийн газар огцорбол гишүүд нь бүгд огцорно. Ерөнхий сайдыг огцруулах болсон хамгийн гол үндэслэл нь ЖДҮ-г хөгжүүлэх сангийн хулгайтай холбоотой асуудал мөн шүү дээ. УИХ-ын дарга хэдийгээр ашиг сонирхлын зөрчилгүй ч их хурлаа удирдахгүй гээд саналаараа бууж байна. Иймд асуудалд холбогдсон сайд нараасаа гуйя. Ард түмнийхээ шаардаж байгаа зүйлийг нь хийгээд өгчихөөч. Албан тушаал мөнх биш. Харин ард түмний эрх ашиг мөнхийнх шүү. Аюурсайхан, Ж.Энхбаяр аа та хоёр Монголын шударга үнэний гоцлон дуулаачдын цагаан хоолой юм гэсэн. Та хоёр өөрсдөө ЖДҮ-гийн сангаас мөнгө авчихаад энэ асуудлыг хэлэлцэж байхад юу яриад хамгаалж, өмгөөлөөд суугаад байгаа юм бэ. Монголын ард түмний арай дэндүү доромжилж байгаа юм биш үү. Алт, нүүрсний уурхайтай холбоотой хүмүүс энэ танхимаас гар гэж Энхбаяр хэлж байна. Чи өөрөө хэдэн алтны уурхайг зарсан билээ. Тэр түүх чинь бий. Ерөнхий сайдыг авч үлдэхийн тулд хийж буй наймаа хэрээс хэтэрч байна. Та нар минь сайн дураараа танхимаас гарчихаач дээ. Юундаа үхэн хатацгаагаад суугаад байдаг юм бэ.
Өчигдөр энэ асуудлаар МАН-ын Хяналтын хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаад 10 гишүүн нь нэр бүхий 5-6 гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан л байна лээ.
Өнөөдөр Ерөнхий сайдын баримталж буй бодлого таалагдахгүй байгаа учраас огцрохыг шаардаж байна. 2016 оны сонгуульд У.Хүрэлсүхийг Хэнтийд нэр дэвш гэхэд та татгалзаж, "гардан тулаан"-аас зугтаасан. Орондоо Д.Гантулгыг дэвшүүлсэн. Та одоо нөхөн сонгуульд нэр дэвших үү, эсвэл 2020 онд нам ялагдвал өмнөх шигээ Австрали руу дахиад зугтаах уу" гэсэн юм.