Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

Цоохор ирвэс говийн бүсэд үзэгдэх нь олширчээ

Байгаль орчны мэргэжилтнүүд “Цоохор ирвэс нь орооны үеэс бусад цагт ганцаараа амьдардаг онцлогтой бөгөөд залуу бодгалиуд нь эзэмшил нутгийн давхцал, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс болж нэг уулаас нөгөө рүү явах замдаа тал, хээр, говийн бүсэд хүмүүстэй тааралдах нь элбэг. Энэ үед иргэд ирвэсийн зураг авах, бичлэг хийх зорилгоор хөөх тохиолдол гардаг. Ингэснээр тухайн амьтныг эрсдэлд оруулдаг. Зэрлэг амьтдыг тайван байлгаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нь саад учруулахгүй байх нь тэднийг хайрлан, хамгаалж буй нэг хэлбэр юм” гэлээ.
2024-05-02

 Сүхбаатар аймгийн нийт нутагт түймрийн эрсдэл нэн их байна

Аймгуудыг аюулын түвшнээр нь бага, дунд, их, нэн их гэсэн дөрвөн түвшинд хуваахад Сүхбаатар хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтсан байна. Тус аймгийн нийт нутагт ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэн их болон их гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин үүнтэй залгаа орших Хэнтийн өмнөд, Дорнодын төв болон зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Орхоны төв, Сэлэнгийн хойд нутгаар түймрийн эрсдэл улбар шар буюу их түвшинд буй гэнэ. Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн ихэнх бүс нутгаар түймрийн эрсдэл дунд зэрэг гарчээ. 
2024-05-02

Ойн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт 100 гаруй хүнийг хамруулжээ

БОАЖЯ, БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, МУИС-ийн Ойн хүрээлэн хамтран ойжуулах, нөхөн сэргээх ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос эхлүүлсэн билээ. 
2024-04-30

Сүмийн хоолойд тахь нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөжээ

Прагийн амьтны хүрээлэн болон манай улсын судлаач, эрдэмтдийн хамтарсан баг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмийн хоолойд буюу Монгол орны зүүн бүсэд анх удаа тахь сэргээн нутагшуулахаар тандалт судалгаа хийж байна. Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн “Дорнын тахь” төслийн хүрээнд тухайн бүсэд ургамал, амьтны гээд холбогдох бүх төрлийн, эрсдэлийн судалгааг хийж байгаа. Сэргээн нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан” гэж мэдээллээ.
2024-04-30

Солонгос зах зээлийн тур оператор, хөтөч, орчуулагчид Тэрэлжийг цэмцийлгэхээр нэгдлээ

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бол манай орны төвийн бүсийн, нийслэлтэй хамгийн ойр аялал
2024-04-19

Туул, Сэлбийг нэмж “зэрэмдэглэх”-ийн оронд усан сан байгуулж, урсцыг нь дэмжье

Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт орших “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх хэсэгт авто зам барих ажлыг нэр бүхий компани эхлүүлсэн нь шүүмжлэл дагуулав. Учир нь тус замын трасст Туул голын үерийн хамгаалалтын далан, олон тооны бургас багтсан байлаа. Замын компанийнхан үерийн даланг тэгшилж байна гэх нэрийдлээр гамшгаас хамгаалах байгууламжийн зарим хэсгийг үдэш оройн цагаар хулгайгаар нурааж, сэтэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй ажлынхаа явцад голын тэжээгдэл болсон цөөнгүй мод, бутыг хядсаныг тэндхийн оршин суугчид ил болгож, эсэргүүцсэн
2024-04-19

Тээврийн салбарын орлого 41.7 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрчээ

Гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 29.1 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.4 хувь буюу 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл 36.9 хувиар өсөж 4.6, хувийн байгууллагынх 10.7 хувиар нэмэгдэж 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийнх, 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад аж ахуйн нэгжийнх гэнэ. 
2024-04-18

Хөвсгөл нуурын бохирдлыг 150 сая төгрөгөөр судална

Тодруулбал, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын түвшин, эрсдэлийн зэргийг тогтоох, мөстөл, мөсөн голуудын хайлсан усыг хуримтлуулах боломж, арга замыг тодорхойлох судалгааг энэ онд багтаан мэргэжлийн байгууллагынхнаар хийлгэхээр болсон байна. Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг улсын төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэх бол мөсөн голынход 95 сая төгрөг зарцуулахаар хуваарилжээ. Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баян, Говь-Алтайн Жаргалан дахь Эрээн нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Эдгээр нь тухайн бүс нутгийнхаа экосистемд онцгой нөлөө үзүүлдэг, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд хамгийн их доройтоод буй нуур юм.
2024-04-18

Янгир нутагладаг ууланд 13 цөөрөм байгуулжээ

Жаргалант ууланд нэн ховор, ховор олон төрлийн амьтан нутагладаг боловч ойр орчимд нь худаг ховор, задгай булаг, шанд цөөн тул усны хүрэлцээ муу байдаг аж. Тус бүсэд цөөрөм, тогтоол байгуулснаар зэрлэг амьтдын усан хангамж сайжраад зогсохгүй тогтвортой суурьших, өсөж үржих таатай нөхцөл бүрдэж буйг байгаль хамгаалагчид онцолжээ. 
2024-04-18

Аюулт үзэгдэл, осол 24.4 хувиар өсжээ

2024 он гарснаас хойш улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осол 1352 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 265-аар буюу 24.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүний 1102 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол бол 39 нь ус, цаг агаарын гаралтай, 28 нь биологийн, 27 нь геологийн аюулт үзэгдэл аж. Төрлөөр нь ангилбал объектын түймэр хамгийн олон буюу 774, иргэд цас, шаварт машинтайгаа суусан осол 234 удаа гарчээ
2024-04-17

Боловсон хүчний дүрвэлтийг бохир аргаар зогсоож чадахгүй

Өнгөрсөн оны намар зохион байгуулсан нэгэн чуулганы индэр дээр “Залуучууд та бүхний санаачилга, шийдэл, мөрөөдөл, тэмүүлэл, эрэл хайгуулыг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлье” хэмээн сайхан үгс урсгаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос явуулахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан” гэж мэдэгдэн олон нийтийг эгдүүцүүллээ. Залуучуудыг дэмжиж, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө гар нийлж ажиллана хэмээн хагас жил орчмын өмнө ярьж байсан сайд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мэргэн арга бодож олсон бололтой
2024-04-17

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг долоо дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ. 
2024-04-16

Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын хавсарсан хямрал нүүрлэж байна гэв

Хүчтэй шороон шуурганы улмаас говийн аймгуудад үзэгдэх орчин хязгаарлагдаж, гадаа удаан явах аргагүй болсныг ч орон нутгийн иргэд хэлж байлаа. Түүнчлэн зарим иргэн их шуурганы дараа энд тэндгүй хуурай сайр, элсэн манхан үүссэнийг гэрчлэх зургийг цахим сүлжээнд нийтэлсэн юм. Тэгвэл энэ нь манай оронд, ялангуяа говийн бүс нутагт цөлжилт, газрын доройтол гаарсны “тэмдэг” гэдгийг судлаачид хэлж байна. Хөрс доройтож, ургамлын бүрхэвч багасан, газрын гадаргад их хэмжээний сул тоос, шороо хуримтлагдсанаар хүчтэй салхилах үед ойр орчмын зүйлс харагдахгүй болтол улаанаар эргэлдэх нөхцөл бүрддэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрсний өнгөн хэсэг дэх тоос, шороог “барьж тогтоодог” ургамал сийрэгжсэнээс ийм үзэгдэл болдог аж. 
2024-04-16

Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөнд 250 гаруй хүн оролцлоо

БОАЖЯ-наас өчигдөр зохион байгуулсан Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөнд нийслэл, орон нутгаас 250 гаруй хүн оролцлоо. Салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа шинжилгээг өргөжүүлэн, байгаль хамгааллын үр ашигтай менежментийг нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг санаачилсан. Тиймээс нэгдсэн зөвшилцөлд хүргэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс сав газрын, тусгай хамгаалалттай газрын захиргаа, сум дундын ойн анги, ус, цаг уурын алба гээд байгаль орчны бүх салбарын удирдах албан тушаалтныг үүнд хамруулжээ. 
2024-04-12

Инфляц өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлжээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн зургаан (±2) хувьд “барих” бодлого баримталж буй. Тэгвэл энэ онд инфляцын түвшин Төвбанкны зорилтот дээд интервал буюу 6-8 хувь орчимд хэлбэлзсээр, 2026 оны сүүлийн хагаст зорилтын голчид хүрэх төлөвтэй гэж тус банкныхан төсөөлжээ. Дэлгэрүүлбэл, 2024 оны эцэст 8.4, ирэх жилийн төгсгөлд 7.3, түүний дараа оны сүүлчээр зургаан хувьд хүрнэ гэж тооцсон байна. Тус банкнаас өчигдөр танилцуулсан, энэ оны гуравдугаар сарын байдлаарх инфляцын тайланд ийнхүү дурдсан байв. Гэхдээ цаг агаарын хүндрэлээс улбаатай зудын нөхцөл байдал, цалин, тэтгэврийн өсөлт, ногдол ашиг хуваарилалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляц суурь төсөөлөлд авч үзсэнээс нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцжээ. 
2024-04-12

Мотоциклчин бүсгүйчүүд холын зайн аялалд гарахаар болжээ

Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр бүсгүй мотоциклд дурлагч монгол бүсгүйчүүдийг төлөөлөн олон улсын анхны холын зайн аяллаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэд энэ сарын 19-ний баасан гаргийн 08.00 цагт нийслэлийн төв талбайгаас аяллаа эхлүүлэх бөгөөд Баян-Өлгий-Орос-Казахстан-Киргиз-Тажикистан-Азербайжан-Армени-Гүрж-Турк-Москва-Алтанбулаг-Улаанбаатар гэсэн маршрутаар явахаар тооцоолжээ. Үүнд ойролцоогоор хоёр сарын хугацаа зарцуулж, цардмал, сайжруулсан нийлсэн 30 мянга гаруй км замыг туулах гэнэ. 
2024-04-12

 Орон сууцын үнэ 9.1 хувиар өсжээ

Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 9.1 хувиар өсөж, өмнөх сарынхаасаа 0.6 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ өнгөрсөн сард 3.7, шинийнх нь 3.9 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.7-9.6 хувиар өссөн үзүүлэлт аж. 
2024-04-11

Ойн сан бүхий дүүргүүдэд хамтарсан эргүүл гаргана

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай тушаалыг нийслэлийн Байгаль орчны газрын дарга гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой байдлын болон Цагдаагийн удирдах газрынхан хамтран ойн сан бүхий дүүргүүдэд эргүүл, шалгалт хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, шаардлагатай газарт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар, хаалт, хашилт байршуулах гэнэ
2024-04-10

Монгол компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ

Вьетнам улсад энэ сарын4-6-нд болсон Хо Ши Миний аялал жуулчлалын фестивальд манай улсаас МИАТ, “Централ Ази Монгол” тэргүүтэй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан билээ. Тэгвэл 20 дахь удаагийн фестивальд оролцсон 57 багаас монгол компаниудын үзэсгэлэнгийн талбай, олон нийтэд толилуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ
2024-04-09

Аюулт үзэгдэл, ослын улмаас долоо хоногт 13 хүн нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 1-7-нд нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгийн 47 сумд аюулт үзэгдэл, ослын 124 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 23-аар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, энэ хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл нэг, геологийнх 24, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, гал түймэр 82 удаа бүртгэгдсэн байна. Ахуйн хүрээний болон ой, хээрийн түймэр өмнөх долоо хоногийнхоос 31-ээр нэмэгдсэн бол шар усны үерээс үүдэлтэй аюулт үзэгдэл хоёроор өсжээ. 
2024-04-09