Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өнөөдөр нар буцах өдөр

Энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст нар хамгийн доор мандаж, Экватороос өмнөд туйлын цагираг хүртэл бүх өргөрөгт шөнө нь өдрөөсөө урт болдог байна. 
2024-06-22

Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас иргэд хохиров

"Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байна. Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.
2024-06-22

Үргэлжилсэн борооны улмаас галлагаа хийхдээ болгоомжил

Үргэлжилсэн борооны улмаас галлагаа хийхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
2024-06-22

“Darhkan united arena” хоёр заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейнтай

 Монгол Улсын Засгийн Газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena”-г ашиглалтад орууллаа.
2024-06-22

Усархаг бороо үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэж, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орох тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-22

Нийт 24 дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 4800 орчим усыг сорууллаа

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн /2024.06.21/ 14:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа, гудамж талбайд ус орсон нийт 24 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2024-06-21

Монгол сонсогч нар тэргүүллээ

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Кострома хотод байрлах “Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээн 2024 оны 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд амжилттай явагджээ.
2024-06-21

Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжилнэ

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нар Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа.
2024-06-21

Нарны гүүрний урд хэсэгт тогтсон 6800 тонн усыг соруулжээ

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг.
2024-06-21

Олон улсын иогийн өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын иогийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын иогчдын холбоо, Энэтхэг улсын Элчин сайдын яам хамтран маргааш “Иогтой өдөр”-ийг зохион байгуулах гэнэ. Хэдийгээр Олон улсын иогийн өдөр нь өнөөдөр ч уг арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүн олон байгаа тул тэдэнд зориулан ийнхүү амралтын өдрөөр зохион байгуулж буй аж. Энэхүү үйл ажиллагаагаар нарны мөргөл, амьсгалын дасгал болон хүүхэд, ахмадуудад иог заахаар төлөвлөсөн байна. Иогийг Монголын болон Энэтхэг улсын багш нар удирдан явуулах гэнэ. 
2024-06-21

Зуслангийн бүсүүд рүү автобус явж эхэллээ

Зуслангийн бүсүүд рүү өчигдрөөс эхлэн автобусаар үйлчлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Үүгээр Гүнт-Жигжид, Гоодой, Баянбулагаас Сүхбаатарын талбай гэсэн чиглэлийг өчигдрөөс явуулж эхэлсэн байна. Түүнчлэн Таван шараас Офицеруудын ордон, Сүхбаатарын талбайгаас Зунжин, Нисэх чиглэлийн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг ч нэвтрүүлсэн билээ. 
2024-06-21

Чанга яригчийг соёлтой хэрэглэе

“Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Хангай” хотхон орчимд байрлах явуулын “Хурдан” цэг иргэдийн ая тухтай орчинд амьдрах эрхэд халдаж, өдрийн турш чанга яригч ашиглаж байна” хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Өмнө нь иргэдийн төлөө ийм ажил хийж байгаагүй атлаа гэнэт л нэг цэгийн үйлчилгээнд хамрагдахыг уриалж буйг нь“Сонгуулийн сурталчилгаагаа болиосой” хэмээн шүүмжлэх хүн ч таарав. Төрийн цахим үйлчилгээний газрынхнаас энэ талаар тодруулахад “Энэ нь хөдөлгөөнт цэг учраас иргэдэд мэдээлэл хүргэхдээ чанга яригч ашиглах шаардлагатай.
2024-06-21

Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байгаа юм.
2024-06-21

Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.
2024-06-21

Үерийн бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айл, өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ

Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна.
2024-06-21

“Баримжаагүй шийдвэрийнх нь балагт жолооч нар хохирч байна”

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор хотын дарга Х.Нямбаатар харьяалах төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Үүнийг энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагынхан 07.00 цагт ажлаа эхлүүлж, 16.00 цагт тарж байхаар болсон юм. Уг захирамжийг ирэх есдүгээр сарын 1 хүртэл мөрдөнө.
2024-06-21

Эмнэлгийн орчинд нярай эндсэн, тариа андуурч хийсэн зэрэг зөрчлүүд гарчээ

Баянгол дүүргийн прокурорын газраас 2021-ээс 2024 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтантай холбоотой болон эмнэлэгт үйлдэгдсэн гэх 105 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.
2024-06-21