81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ
2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
2023-08-29
Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна
Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
2023-08-29
“Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр хөгжлийн төв байгуулъя”
Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан хөрөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын ганц ч ажил эхлүүлээгүйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн нэг болох Хүүхдийн төлөө санд өнөөдрийн байдлаар 11 орчим тэрбум төгрөгийн хандив цуглажээ. Үүнээс 106 сая төгрөгийг олон улс, тив дэлхийн тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 45 хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулсан гэх мэдээллийг “Шилэн данс”-наас харж болно. Бусдаар бол хүүхэд багачуудын хөгжлийг дэмжсэн ээлтэй, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажилд нэгч төгрөг зарцуулсангүй.
2023-08-29
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч "шүгэл үлээв"
Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч О.Цэлмэг нийгэмд шүгэл үлээв. Тэрбээр газрын дарга дарга, удирдлагуудын хууль бусаар алба хаагч нараас нэг өдрийн цалин хурааж, үндэслэлгүй цалин хассан талаар дараах баримтыг дэлгэсэн юм.
2023-08-29
Энэ зун Монголд хэн хэн ирсэн бэ
Засгийн газраас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” уриан дор “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Түүнчлэн Монгол Улсыг дэлхийн хэмжээнд сурталчлан таниулах бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор 424 934 жуулчин Монголд ирсэн байна. Тэдний дотор олон улсад танигдсан, онцлох ямар хүмүүс байсан талаарх мэдээллийг хүргэе.
2023-08-29
Иргэд хувийн машинаа унахаас татгалзах хэрэгтэй гэв
Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төсвөөс багагүй хэмжээний хөрөнгө гаргасны зэрэгцээ уг асуудлыг хариуцсан сайд хүртэл томилсон атал тэгш, сондгойгоос өөр шийдэл гаргаж чадсангүй гэж олон нийт үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өчигдөр мэдээлэл хийв. Түгжрэлийн шалтгаан нөхцөл, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх мэдээллийг тэрбээр өглөө.
2023-08-29
Жуулчдын 76 хувь нь орос, солонгос, хятад байна
Энэ сарын 27-ны байдлаар манай улсад 424 934 жуулчин иржээ. Ингэснээр 2023 оны зорилтоо 42.4, жуулчлалын оргил үеийнхийг 44.3 хувиар биелүүлэв. Цар тахлын өмнөх үе буюу 2019 онд Монголд ирсэн жуулчдын 77 хувьтай тэнцэхүйц тооны жуулчдыг энэ оны эхний найман сард хүлээн авлаа. Жуулчдыг улсаар нь ангилбал Орос, Солонгос, Хятадынх давамгайлж байна. Эдгээр орноос ирсэн иргэд нийт жуулчдын 76 орчим хувийг эзэлж буй юм.
2023-08-29
Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах асуудлаар хуралджээ
“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
2023-08-29