Лхагва гарагийн оройноос эхлэн Ливан улс даяар цахилгаан эрчим хүч тасарсан тухай “Électricité du Liban” мэдэгдэв.
Мэдэгдэлд дурдсанаар, Ливаны хойд хэсэгт орших Дейр Аммар хотын дулааны цахилгаан станц, тус улсын өмнөд хэсэгт орших Аль-Захрани хотын дулааны цахилгаан станцууд оператор компанидаа өр төлбөрөө төлөөгүйн улмаас турбинуудаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.
"Эрчим хүч, усны нөөцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Селим Файяд “Primesouth” компанид тавьсан засгийн газрын өрийг барагдуулахын тулд яаралтай хүчин чармайлт гаргаж байна" гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Төстэй нөхцөл байдал Ливанд 1-р сарын эхээр болсон.
Тэгэхэд эрх баригчид Ливаныг бүрэн харанхуйд автуулахгүйн тулд долоо хоногийн дотор хөрөнгө босгож, өрөө төлснөөр улсын гол объект болох усны насос, бохирын татуургын систем, Рафик Харири олон улсын нисэх онгоцны буудал, далайн боомт, Ливаны улсын их сургууль, хэд хэдэн эмнэлгийн эрчим хүчээр хангажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, улс төлөх ёстой 83 сая ам.долларын ердөө хоёр сая ам.долларыг л төлсөнд “Primesouth” компани турбинуудыг хаахаар шийджээ.