Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Ромын Папын төрийн айлчлалын хөтөлбөр гарч, тэрбээр есдүгээр сарын 1-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд ирнэ. Улмаар есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийх бол УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Ромын Папад бараалхана. 3-нд шашин хооронд уулзалт хийж, 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцна.