БНХАУ-ын парламент шинэ Гадаад хэргийн сайдыг томилсноо зарлав.
2013 оноос хойш хоёр удаа дараалан Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Ван И энэ албан тушаалдаа эргэн иржээ.
Өмнөх сайд Цинь Ган зургадугаар сарын сүүлчээс хойш олны өмнө гарахаа больж, олон улсын хэд хэдэн чухал уулзалтыг дэр дундаа АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг хүртэл өнжсөн байна.
Тус уулзалтаар БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзахаар төлөвлөж байсан ч оронд нь Ван И хэлэлцээнд хүрэлцэн иржээ.
Цинь Ганг сураггүй болсон шалтгааны талаар “юу ч мэдэхгүй байна” Цагаан ордон мэдэгджээ.
Цинь Ган алга болсны улмаас Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Бээжинд хийх айлчлалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн тухай “Bloomberg” өмнө нь мэдээлж байсан.
Цинь Ган хамгийн сүүлд зургадугаар сарын 25-нд Шри Ланкийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзахдаа олны өмнө гарчээ.
7-р сарын эхээр Хятадын эрх баригчид Еьропыг Холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан төлөөлөгч Жозеп Боррелын долдугаар сарын 10-нд хийхээр төлөвлөсөн айлчлалыг хойшлуулсан юм. Тэрээр Цин Ган болон бусад албаны хүмүүстэй хэлэлцээр хийхээр сётой байжээ.
Хятадын тал яагаад ГХЯ-ны сайд Боррелийг хүлээж авч чадаагүй талаар тайлбарлаагүй байна.
"Гадаад хэргийн яам Цинь Гангийн энэ байдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэр ч байтугай түүний эрүүл мэндийн байдал муу байгаа тухай мэдээллийг хэвлэлийн бага хурлын бичлэгээс устгав” хэмээн “South China Morning Post” сонинд бичжээ.
Цин Ган 57 настай бөгөөд Хятадын ГХЯ-ыг 2022 оны сүүлчээс хойш тэргүүлж байв.