Хөх мөрөн, Шар тэнгис, Дундад далай нэг урсгалд нийлэх торгон мөчийг харахын зэрэгцээ Монгол, Хятадын сэтгүүлчид Чидунь хотын далайн инженерчлэл, ложистик тээврийн үйл ажиллагаатай танилцлаа.
Хятадын "Нэг бүс нэг зам" бодлогын хүрээнд хөгжүүлж буй стратегийн чухал боомтын нэг. Тиймээс дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлж буй бөгөөд 2008 оноос бүтээн байгуулалт эхэлсэн. Улмаар Хөх мөрний эргийн томоохон усан онгоцны буудлуудыг барьсан байдаг. Энд 50-100 мянган тонн ачаа тээвэрлэх 2 усан онгоцтой. Цаашдаа ийм хэмжээний даацтай 60 гаруй усан онгоцны зогсоол байгуулахаар төлөвлөжээ.
30 жилийн түүхтэй эл газар ирээдүйд илүү тонн ачаа бараа тээвэрлэж, иргэд аж ахуйн нэгжүүдийн ажлыг хөнгөвчлөх хэтийн зорилготой. Ташрамд дурдахад энэ газраас далайн эргийн нар хамгийн үзэсгэлэнтэйгээр манддаг гэнэ.