Монгол, Хятадын сэтгүүлчид БНХАУ-ын Нантунь хотын музейг үзэж сонирхлоо. Эл музейг 1800-гаад онд амьдарч байсан Хятадын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жэнь байгуулж үлдээжээ. Барилга байшин нь Европын загвартай ч гадна цэцэрлэг асар нь Хятадын уламжлалт архитектуртай аж. Энэ хүн давс, оёдол, дарс, газар тариалангийн салбарт олон олон үйлдвэр байгуулсан. Мөн улс төрд нөлөө бүхий хүн байсан. Уг гарал нь шалгалтад орох эрхгүй байсан ч овгоо өөрчлөөд шалгалтад ороод нэгдүгээрт шалгарсан. Улмаар овгоо өөрчилсөн нь илэрсэн ч эрдэм мэдлэгийг нь үнэлж, хэлтрүүлжээ. Соён гэгээрүүлэгч Жан Жэнь цэцэрлэг, сургууль, их сургууль, ахмадын асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлэх төв, музей, ши жүжгийн театр байгуулсан. Улмаар Эх орондоо хайртай байгаарай, цаг хугацааг хайрлаарай, олон түмнээ хайрлаарай хэмээн бичиж үлдээжээ. 2020 онд Нантуний музейд Ши Жин Пинь айлчилж, нэрт хүмүүний хэлсэн үгийг ихэд үнэлсэн байна.