БНХАУ-ын Сүжөү хот бол хүн төрөлхтний хамгийн их ирэх дуртай байгалийн үзэсгэлэн бүрдсэн, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж арвин газар. Гэвч энэ удаа тус хотын байгалийн сайхан бус, технологийн хурд, хиймэл оюун ухаан, тэдгээрийн шийдлийн талаар товч мэдээлэл хүргэе. Сүжөү хотын ухаалаг машины жишиг төвөөр орлоо. Улмаар тус төвийн үйл ажиллагаа болон 2023-2025 онд хийх ажлын төлөвлөгөөг сонирхов. Хятадын анхны ухаалаг машинтай тус дүүрэгт жолоочгүй автобус, таксинаас хурдны галт тэрэг, метро гээд бүгд бий. Өдгөө тус хотод жолоочгүй таксины дөрвөн компани бий. Мөн эл жишиг төв дэлхийн хэмжээний 13 компанитай хамтардаг. Уг тоогоо 165 болгож ахиулах зорилготой. Энэ бүх бүтээн байгуулалтыг хийхэд Засгийн газраас нь ихээхэн дэмждэг байна. Тиймээс тус хотынхон зургадугаар сард жолоочгүй машины экспо зохион байгуулжээ. Өмнө дөрвөн удаа амжилтай зохион байгуулж байсан туршлагатай юм байна.