Монгол, Хятадын сэтгүүлчид Шанхай хотод хамтарсан сурвалжилга хийн, ажиллаж буй. Сэтгүүлчид өчигдөр Шанхай хотын Lu Wang хотхоны хог хаягдлын менежментийн сайн туршлагатай танилцав. Эл хотхон 72 оршин суугчтай. Хотхоны нэг давхарт 3 өрх амьдардаг. Тэд хогоо хаяхдаа нойтон, хуурай, хувцас, шил лаазаар нь ангилж хаядаг. Мөн өөрсдөө хогны модон байгууламжаа төмөр хийцтэй болгож сольжээ. Үүнээс гадна оршин суугчид байрныхаа үзэмжийг сайжруулах үүднээс тухайн орчноо зүлэгжүүлж, цэцэг тарьсан байлаа. Ингэхдээ жимс, ногооны хальс, цайны шаар зэргийг ашиглаж хөрс хийсэн аж. "Дөрвөн навчит хошоонгор" сууц өмчлөгчдийн холбооноос санаачилга гарган хог хаягдлын сургалт зохион байгуулснаар оршин суугчид хогоо ангилж хаядаг болсон байна. Эл дүүрэг Шанхай хотын төв хэсэгт байрладаг.