Бямба гарагийн орой Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко В.Путинтэй хамтран Е.Пригожинтой хэлэлцээ хийж, хурцадмал байдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулсан байна. Хэлэлцээний дүнд Е.Пригожин Москва руу чиглэн явж байсан цувааныхаа хөдөлгөөнийг зогсоож, хээрийн хуаран руу буцжээ. “Вагнер”-ийн цэргүүд Москвад 200 км-ийн зайд ойр очсон ч хэлэлцээрт хүрч, цэргийн хуаран руу буцаж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Вагнерийн цэргүүд хуаран болон байрласан газар руу буцах тохиролцоонд хүрсэн. Хэрэв хүсвэл дараа нь Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулж болно. Энэ нь зэвсэгт үймээнд оролцохоос татгалзсан дайчдад хамаатай” гэж мэдэгдлээ. Харин Е.Пригожин Беларус руу явсан мэдээлэл байна.