ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээр В.Пригожиныг эх орноосоо урвагч хэмээн албан ёсоор зарлалаа. “Бидэнд тулгарч байгаа гол асуудал бол урвалт. Хэт их хүсэл, хувийн ашиг сонирхол В.Пригожиныг эх орноосоо урвахад хүргэлээ” гэдгийг хатуухан сануулаад, “Улс орныг хагалан бутаргаж, гадаад орны ашиг сонирхолын эсрэг тэмцэх болно. Тэр дундаа дотоод урвалтаас эх орноо хамгаалах болно” гэх мэдэгдлийг хийлээ.