Оросын аюулгүй байдлын албаныхан Санкт-Петербург хотын "Вагнер" төвийн барилгыг бүсэлсэн тухай Оросын төрийн мэдээллийн Риа Новости мэдээллээ. "Вагнер" группын телеграм сувгуудаар тархаж байгаа видео бичлэгүүдэд Санкт-Петербургийн төв оффис дахь хамгаалалтын ажилтнууд, эргэн тойронд бүслэгдсэн байгааг харуулжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандаж, удалгүй үг хэлнэ гэж Тасс агентлагаас мэдээлсэн байна. "Вагнер"-ийн хөлсний цэргүүд Оросын нэг хотыг цэргийн хяналтад авсан тухай мэдээлэл цацагдсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
Харин “Вагнер” хагас цэрэгжсэн бүлэглэл өнгөрсөн бямба гарагт Оросын Воронеж хот дахь Оросын цэргийн байгууламжуудыг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн. Улмаар “Воронеж дахь цэргийн байгууламжууд Вагнерийн мэдэлд байна. Арми ард түмний талд шилждэг“ хэмээн “Вагнер”-ын телеграм сувгийн товч мэдэгдэлд дурджээ. Хөлсний цэргийн бүлэглэлийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин Ростов дахь цэргийн штабт байгаа бөгөөд орон нутгийн нисэх онгоцны буудал түүний хүчний мэдэлд байгаа тухай анхааруулсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер” бүлэглэлийнхэнд хандаж үг хэлэхдээ “Бидэнд эв нэгдэл, хариуцлага хэрэгтэй. Дотоодын аливаа үймээн самуун бол үндэстний хувьд бидний төрт ёсны заналхийлэл, ард түмэн, эх орноо хамгаалах үйлсэд Орост том цохилт болж байна. Энэ аюул, заналхийллийн хариуг хатуу хүлээлгэх болно” гэдгийг илэрхийллээ.