Финландын гоо бүсгүй тэмцээнд эрэгтэй байсан хүн оролцож байна. 90 жилийн түүхтэй энэ тэмцээнд анх удаагаа ийм зүйл тохиолдож байгаа аж.
Тампере хотын оршин суугч 25 настай Рими Риутта 6 жилийн өмнө хүйсээ солиулахаар шийдэн дааврын эмчилгээ хийлгэж эхэлжээ.
Одоо тэрбээр эмэгтэй болж өөрчлөгдсөн төдийгүй трансжендер хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч болсон байна.
-Бусдад үлгэр дуурайл үзүүлэх анхдагч үргэлж хэрэгтэй байдаг. Тиймээс би зориг гарган анхдагч болохоор шийдсэн гэж тэрбээр хэвлэлийнхэнд ярьжээ.
Финландын парламент саяхан Трансжендерийн тухай хуулийг өөрчилснөөр хүйс солихтой холбоотой ихэнх хязгаарлалтыг цуцалсан байна. 18-аас дээш насны хүн бүр зохих дааврын эмчилгээ хийлгэж, хүйс солих мэс засал хийлгэх эрхтэй болжээ.