2019 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дэлхийд хамгийн анхны хүн коронавирусийн халдвар авсан гэж нэг хувилбар байдаг.
Түүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч дэлхий нийт үхлийн тахал өвчнийг эхлүүлсэн нууцлаг хүн буюу "Тэг өвчтөн"-ийг хайсаар байгаа юм. Түүний Хятад, Европ, Америк даяар хайсан. Халдвар авсан хугацааг 2019 оны 9-р сараас 12-р сарын хооронд гэж үздэг.
Тэгвэл АНУ-ын судлаачид коронавирусийн тахлыг эхлүүлсэн "тэг өвчтөний” нэрийг олж тодруулсан тухай “The Sun” мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр тэрхүү “тэг өвчтөн” нь Ухан дахь лабораторийн вирус судлаач Бен Ху гэдэг хүн гэнэ.
Бен Ху хоёр хамтран зүтгэгчтэйгээ коронавирусийг судлах, тухайлбал түүний шинж чанарыг нэмэгдүүлэх туршилт хийж байж. Хэсэг хугацааны дараа Бен Ху өвдөж, хожим дэлхий даяар COVID-19-ийн гэгдэх болсон шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтжээ. Удалгүй Хугийн хамтран зүтгэгчид ч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ үйл явдал шинэ өвчний дэгдэлтийг албан ёсоор зарлахаас хэдхэн долоо хоногийн өмнө болсон гэж таамаглажээ.
Харин Хятадын талын тайланд Бен Ху болон түүний хамтран зүтгэгч Пин Ю и Янь Чжу нарын нэр дурдагдаагүй аж.
Энэ мэдээлэл найдвартай эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн даргаар ажиллаж байсан Хятадын тэргүүлэх эрдэмтэн Жорж Гао вирус лабораториос алдагдахыг үгүйсгээгүй юм.