Богд хааны ордон музей, Монголын театрын музей, Монголын үндэсний музей, Чойжин ламын сүм музей амралтын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх аж.
Харин тасалбараа shoppy.mn/t/tickets хуудсаар онлайнаар захиалж, очих цагаа хэлснээр музейн тайлбарлагч, хөтчөө урьдчилан захиалах боломжтой юм байна.
- Чойжин ламын сүм музейн тасалбар 8,000 төгрөг
- Богд хааны ордон музейн тасалбар 8,000 төгрөг
- Монголын үндэсний музейн тасалбар 2,500 төгрөг
- Монголын театрын музейн тасалбар 5,000 төгрөгийн үнэтэй байна.