Монголын зохиолчдын эвлэлийн 17 дугаар их чуулган арваннэгдүгээр сарын 13-нд болж, Үндэсний номын сангийн захирал асан, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоог гүйцэтгэх захирлаар сонгосон юм. Тэгвэл тус эвлэлийн Гүйцэтгэх захиралаар Очирсүрэнгийн Энхжавхланг томилоод байна.
Очирсүрэнгийн Энхжавхлан нь зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй. “Өөрийн хөрөг”, “Эмэгтэй хүний байшин”, “Багваахай гуниглах цаг”, намтар хөргийн “Алтай нутгийн Миеэ эмч” зэрэг олон уран бүтээлүүдтэй. 2012 онд “Эмэгтэй хүний байшин” өгүүллэгийн номоороо Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн байна.