Норвег улсын Берген хотод болсон тус улсын хатан хаан Сонягийн нэрэмжит хөгжмийн олон улсын уралдааны дуурийн дуулаачдын төрөлд баритон Ч.Бадрал дэд байр эзэлжээ. Олон улсын А зэрэглэлийн уг уралдаанд 63 орны 501 дуучин оролцсон байна. Тэргүүн байрт ОХУ-ын дуучин Мария Мотолыгина орж, 50 мянган еврогийн шагнал хүртэв. Гурав, дөрөвдүгээр байрт ОХУ болон АНУ-ын уран бүтээлч орсон аж. Энэхүү уралдаанд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин одоогоос 10 жилийн өмнө оролцож, шилдэг зургаан дуучны нэгээр тодорсон билээ.
Бэлтгэснэ Р.Оюунаа