Монгол Улсын Соёлын яам болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулж байгаа “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадам өнөөдөр болж, шилдгүүдээ тодруулав.
Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, “Монголын урлагийн Нобель” гэгддэг “Гэгээн муза” шагналын эзэн, зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батхуягийн “Агь нүдлэж байлаа” богино өгүүллэг шалгарлаа.
Тус наадамд 50 гаруй зохиол ирснээс 10 зохиол сүүлийн шатанд шалгарч олны чихийг мялаалаа.
Тодруулбал
- П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа”
- Г.Болормаагийн Сэтгэлийн амь
- Г.Даваасүрэнгийн Нохойны нулимс
-С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”
-Т.Дарханхөвсгөлийн “Тэнгэр дуугардаг хүн”
-Б.Цоожчулуунцэцэгийн “Ах”
-До.Цэнжавын “Хийлч”
-О.Энхжавхлангийн “Тэмдэгт нэгэн овоо”
-М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй явлаа”
-Х.Эрдэнэцэцэгийн “Уулын зөрөг зам” зэрэг бүтээлүүд шалгарч өнөөдөр уран уншигчид үзэгч, сонсогчдод толилуулсан юм.