Энэхүү арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих сарын аяны хүрээнд зохион байгуулж буй онцлох ажлуудын нэг бөгөөд төр, хувийн хэвшил, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг илтгэх цогц арга хэмжээ билээ.
Энэ сарын 21-ний өдрийг дуустал зохион байгуулагдах 2000 мкв талбайд засагдсан орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын хэсгээс бүрдэх үзэсгэлэн бүхий Монголын анхны дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.