Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Малчдад 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно

Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
2024-03-20

Исланд Улсад дахин галт уулын дэлбэрэлт болжээ

Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрвөн удаа онц байдал зарлалаа. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болж, халуун лав нь ойролцоох суурин газар руу урсан оржээ.
2024-03-20

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд Кигалид чуулна

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО)-ын бүлгийн Товчооны гишүүн Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Байнгын төлөөлөгчид НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт гуравдугаар сарын 15-нд бараалхав.
2024-03-20

Том хүн хүүхдээс 20 дахин бага аз жаргалын даавар ялгаруулдаг

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 оноос жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Үндэстнээрээ аз жаргалын коэффициент нь хамгийн өндөр Бутаны Хаант улсын иргэд анх ийм өдөртэй болох санаачилгыг гаргасан түүхтэй. Аз жаргалыг тодорхойлж болох зарим ойлголтоос дурдвал, цаг агаар +13.9 хэм байхад хүний аз жаргалын түвшин хамгийн өндөр байдаг аж.
2024-03-20

Авто замын даац хэтэрсэн, задрах боломжгүй ачааг тээвэрлэхгүй

Өнөөдрөөс сарын хугацаанд автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.
2024-03-20

“Дижитал технологи ба Ардчилал” уулзалтад 30 орны сайд оролцож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна.
2024-03-20

Булган, Хөвсгөл, Улаан-Үүд чиглэлийн автобус өнөөдрөөс Драгон төвөөс явна

Тэгвэл өнөөдрөөс /2024.03.20/ Булган, Хөвсгөл, Улаан-Үдэ чиглэлүүд дараах цагийн хуваарийн дагуу хуучин Драгон автовокзалаас тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
2024-03-20

“Монголын хөрөнгийн бирж” ХК ногдол ашгаа ирэх сарын 30-ны дотор тараана

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолд үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ногдол ашиг хуваарилах өдрийг өөрчиллөө.
2024-03-20

Үений дурангийн мэс засал эмчилгээ шинэ түвшинд хүрлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээ хийлээ.
2024-03-20

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
2024-03-20

Мандал боомтоор борлуулах биржийн арилжаа эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаагаа гуравдугаар сарын 19-нд эхлүүллээ.
2024-03-20

“Күнфү Панда” хүүхэлдэйн кино нийт 1.9 тэрбум ам.долларын орлого олжээ

Күнфү Панда 4” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн бокс оффисын жагсаалтыг дахин тэргүүллээ.“Юниверсал”, “Дримворкс” компанийн бүтээл тус кино нь өнгөрсөн долоо хоногт 30 сая ам.долларын орлого олсноор хоёр дахь долоо хоногтоо жагсаалтын эхэнд бичигджээ.
2024-03-20

Чанарын шаардлага хангахгүй 47 тонн махыг устгажээ

Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид гуравдугаар сарын 17-ны өдөр шалгалт хийжээ. 
2024-03-19

БНХАУ-ын нүүрсний олборлолт 4.2 хувиар буурчээ

БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц сүүлийн жилүүдэд анх удаа буураад байна. Тодруулбал, 2024 оны эхний хоёр сард тус улсын нүүрсны олборлолт өмнөх оноос 4.2 хувиар буурч, 705 сая тонн боллоо. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш жилийн дүнгээр анх удаа буурсан үзүүлэлт юм.
2024-03-19

Бохайн тэнгисээс 104 сая тонн газрын тосны нөөцтэй орд илрүүлжээ

Хятадын үндэсний газрын тосны корпорац Тяньжин хотоос 200 км-ийн зайд орших Бохайн тэнгист 104 сая тонн газрын тосны батлагдсан нөөцтэй орд илрүүлснээ зарлалаа.
2024-03-19

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байна

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Уршиггүй Уул Уурхай” сэдэвт хурал зохион байгууллаа.  Монгол Улсын эдийн засаг, экспортод нөлөө бүхий уул уурхайн салбарын үр өгөөж, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээл, гадаадын уул уурхайн амжилтын кэйс, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.  
2024-03-19

БНХАУ-аас 370 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орж, гамшгийн үнэлгээгээр сүүлийн 40 жилийн хугацаанд болоогүй зудын нөхцөл байдал үүссэн. Өвөлжилт, хаваржилт хүндэрч, мал аж ахуйн салбарт бэрхшээл учирч буйтай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь зудын гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авч байна.
2024-03-19

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 4.6 их наяд төгрөгт хүрлээ

Аж үйлдвэрийн салбарын  нийт  үйлдвэрлэл  2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж , өмнөх    оны мөн үеэс 495.3 (12.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт  365.7 (12.7%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл75.3 (9.2%) тэрбум төгрөгөөр тус тус  өссөн нь  нөлөөлжээ.
2024-03-19

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр худалдаана

Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн 2-т “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжааг эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус яамнаас Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг боловсруулж, 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
2024-03-18

Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд энэ жил гурван өдөр буюу гуравдугаар сарын 15-17-нд боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн.
2024-03-18