Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Нийгмийн даатгалын сангийн зарлага 143.7 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2024 оны эхний хоёр сард 809.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 234.8 (40.9%) тэрбум төгрөг, нийт зарлага 739.5 тэрбум төгрөгт хүрч, 143.7 (24.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн.
2024-03-22

АНУ-ын корпорацийн бонд 153 тэрбум ам.долларт хүрлээ

Цэнхэр чиптэй компаниуд хоёрдугаар сард АНУ-д 153 тэрбум ам.долларын бонд зарж, дээд амжилт тогтоогоод байна. Компаниудын зээл авах зардал буурсан учраас хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээг хангахаар өрсөлдөж эхэлсэн.
2024-03-22

Төсвийн орлого 78, зарлага 36 хувиар өсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хоёр сарын  урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрчээ.
2024-03-22

БНХАУ-ын үйлдвэрлэл таван сар дарааллан буурчээ

Хятадын Үндэсний Статистикийн Товчооны мэдээлэлд аж үйлдвэрийн салбарын PMI өнгөрөгч нэгдүгээр сард 49.2 байсан бол хоёрдугаар сард 49.1 болов.
2024-03-22

Бодлогын хүү нэг нэгжээр буурахад зээлийн хүүнд 0.47 хувийн нөлөө үзүүлнэ

Бодлогын хүү нь мөнгөний зах дээр банкууд хоорондоо зээл олгож, авах суурь хүү юм. Мөн төв банкнаас гаргаж буй хамгийн бага хугацаатай үнэт цаасны хүү гэж ойлгож болно. Тус хүүний өөрчлөлт нь өрх, аж ахуйн нэгжийн хадгаламж, зээлийн хүүнд нөлөөлдөг. Тодорхой хэлбэл, бодлогын хүү 1 нэгж хувиар өөрчлөгдөхөд хадгаламжийн хүүнд 0.64, зээлийн хүүнд 0.47 нэгж хувийн өөрчлөлтийг дагуулна.
2024-03-21

Facebook-ийн цэнхэр тэмдгийг яаж авах вэ

Дэлхийн 8.1 тэрбум хүн амын 3 тэрбум нь Facebook хэрэглэж байна. Тус том зах зээлд танигдаж, бизнесээ өргөжүүлэхэд хоёр төрлийн баталгаажуулалтыг ашигладаг аж. Мөн олонд танигдсан пэйж хуудас болон профайлын админуудыг хоёр төрлийн давхар хамгаалалт ашиглахыг Facebook-ээс зөвлөдөг юм. Энэ нь тухайн профайл, пэйж хуудсыг бусдад алдах эрсдэлээс хамгаална.
2024-03-21

Швейцарын Холбооны Улсаас 215 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

Монгол Улсад үүссэн зудын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  Швейцарын Холбооны Улсын Засгийн газраас 215 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
2024-03-21

Японы үйлдвэрлэл сүүлийн гурван жилд байгаагүйгээр буурчээ

Японы Jibun Bank-ын мэдээлснээр үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) 2024 он нэгдүгээр сард 48.0 байсан бол хоёрдугаар сард 47.2 болж буурчээ.
2024-03-21

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл 2024 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон болон Монгол Улсаас эхлүүлж байна.
2024-03-21

Байгаль орчны засаглал муугаас зудын давтамж өсжээ

Монгол Улс 2010 онд зудын гамшигт нэрвэгдсэнээс хойш мөсөн зудын нөхцөл байдал дахин ажиглагдаагүй. Тус жил 10.3 сая толгой мал хорогдсон нь улсын нийт малын 25 хувь, 769 мянган хүн өртсөн нь хүн амын 28 хувь юм. Улаан загалмайн мэдээлснээр 220 мянган малчин өрх гамшигт өртөж, 44 мянган өрх мал сүргээ бүхэлд нь, 164 мянган өрх талаас илүүг нь алджээ.
2024-03-21

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 31 зүйл: Орон нутгийн сургуулийн эмч нарыг ажлаас халж байгаа талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 4 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-03-21

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
2024-03-21

Зудын оргил үе дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ

Монгол Улсын жилийн дундаж температур сүүлийн 80 жилд 2.46 хэмээр нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны тоонд орсныг НҮБ-ын агентлагуудаас мэдээлсэн.
2024-03-20

Топ-20 индекс 0.18 хувиар өсжээ

2024 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 455 492 723 төгрөгийн үнийн дүн бүхий 926 748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа. 
2024-03-20

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна.
2024-03-20

Америк, Герман хамгийн аз жаргалтай орны эхний 20-д багтсангүй

Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарсан тухай Дэлхийн аз жаргалын тайланд дурджээ. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас уг тайланг жил тутам танилцуулдаг уламжлалтай. Финландын дараа Дани, Исланд, Швед бичигдсэнээр Скандинавын орнууд хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад хэвээр байна.
2024-03-20

Газрын тосны мэргэжилтнүүд чуулна

“Газрын тос-2024” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал тавдугаар сарын 17-нд ШУТИС-ын байранд болно. Тус хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү хуралд газрын тос, хийн салбарын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлдэг аж.
2024-03-20

“Тал хээрийн нутаг палеолитын үед” эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэн болон Бээжингийн Их Сургуулийн Археологи, музей судлалын сургуультай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ.
2024-03-20

АНУ-ын Охайо мужид онц байдал зарлалаа

АНУ-ын Охайо мужийн төвийн 11 хотод цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас тус мужийн амбан захирагч Майк ДеВайн гуравдугаар сарын 17-нд онц байдал зарлажээ. Учир нь, пүрэв гарагийн шөнө болсон хүчтэй шуурганд Логан мужийн Индиан нуурын хотын орчим гурван хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн бэртэж, олон арван барилга байгууламж сүйдсэн байна.
2024-03-20

Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, халамж, тэтгэмж нэмэгдэж байна. Тодруулбал, тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж 499 мянган тэтгэвэр авагчдад 449.3 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Ингэснээр дундаж тэтгэвэр 787 мянган төгрөг болж байна.
2024-03-20