Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Үндэсний онцлог бүхий соёлын инновацийг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 95 дугаар тогтоолоор баталсан Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд “Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх” сэдвийг тусгасан.
2024-04-25

ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
2024-04-25

Хүүхэд залуучуудын театр нээлтээ хийлээ

Хүүхэд залуучуудын театр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ.
2024-04-25

“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан.
2024-04-25

“Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтын үеэр нэгдсэн хэлэлцүүлэг боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэг “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт” сэдвийн хүрээнд үргэлжилсэн юм. Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Стэнфордын Их сургуулийн Уолтер Х.Шоренштейн Ази, Номхон далайн судалгааны төвийн хөтөлбөр, бодлого хариуцсан дэд захирал проф.др. Шерил Алипио ажилласан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын “Зорилт 16.7 : Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох нь” зорилтыг хангахын тулд юу хийх, ямар арга хэмжээ авах талаар хөндөн хэлэлцлээ.
2024-04-25

АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног бүр зөвлөх үйлчилгээ авна

АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай хоёр дахь цахим уулзалтаа зохион байгууллаа.
2024-04-25

Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ

2024 оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар Хятадын зүүн хэсгийн Шанхай боомтоор 529 мянган автомашин экспортолжээ. Улмаар тус статистик 30.7 хувиар өссөн талаар Шанхайн гаалийн газраас мэдээлэв.
2024-04-25

Геополитикийн хүндрэлтэй нөхцөлд энх тайвныг цогцлоохыг зорьж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-25

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.
2024-04-25

Шатахуунтай хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Төмөр замын Толгойт өртөөний орчимд дөрөвдүгээр сарын 24-нд 23.00 цагийн үед шатахуун тээвэрлэж явсан хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ.
2024-04-25

Г.Пүрэвдэлгэр: "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд хоорондоо гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй

ЦЕГ-аас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өглөө.
2024-04-25

Киргиз Улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав.
2024-04-25

Австри Улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Андреас Рийкен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-25

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Праг хотноо дэлгэнэ

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, профессор Михайл Лукош нар хоёр музей хамтран ажиллах гэрээг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулжээ. Тус гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Праг хотноо 2025 оны гуравдугаар сарын эхээр нээх юм. 
2024-04-25

Бага насны хүүхэд угаартаж, нас баржээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.
2024-04-25

МҮЭХ: Чанаргүй эм иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж байна

МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн  шалгалтаар илэрсэн зөрчил, Эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн талаарх мэдээлэл, Өргөө амаржих газрын удирдлага, ажилчидтай холбоотой мэдээлэл хийлээ.
2024-04-25

Нурланбек Шакиев: Нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн институтийг чадавхжуулах нь чухал

Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, эдийн засгийн өсөлт болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал нөлөөлж байна.
2024-04-25

Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” нь энх тайван, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй

Эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна. Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж буй. Тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаас илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлага үүслээ.
2024-04-25

Нүүрс төрөгчийн сайн дурын зах зээлийн төслийг эхлүүллээ

АНУ-ын Төрийн департаментын 100 000 ам.долларын буцалтгүй тусламжаар Уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжлийн төв (ОЛОЛТ) нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг арилгахаар ажиллаж байна.
2024-04-25

Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-25