Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хуралдаанд үе үеийн дарга, гишүүд уригдан оролцсон юм.
2023-04-06

Д.Мөнх-Эрдэнээс бусдад нь торгох ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хассанаас гадна 2.7 сая төгрөгөөр торгосон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний хамжигч нарт дараах ялыг оноожээ. 
2023-04-06

Д.Мөнх-Эрдэнийн төрд ажиллах эрхийг 5 жил хасаж, 3 жил, 10 сар хорихоос гадна 2,7 сая төгрөгөөр торгов

Монголд ирсэн тэрбээр, цахим орчинд шууд дамжуулалт хийж бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон хэрэг холбогдсон. Шүүхээс энэ бүгдийг нэгтгэж хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнэд дээрх ялыг оноожээ. 
2023-04-06

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: ХААН банк нээлттэй хувьцаат компани болсон талаараа мэдээлэл өгнө

Билгийн тооллын 15, Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
2023-04-06

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны 70 гаруй хүрээлэнгийн үйл ажиллагаа сул, уялдаагүй байна

Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэх ажлын талаар сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтцэд өөрчлөлт олруулна. Санхүүгийн тогтолцоог нь өөрчиллөө" гэв.
2023-04-05

Н.Учрал: "Шилэн" ажиллагааг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулж байна. Тэрбээр "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжүүлэлт хэр байгааг зургадугаар сарын 1-ны дотор тайлагнахыг Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга даалгалаа. Түүнчлэн "Шилэн" ажиллагааг эрчимжүүлж, ил тод нийгмийг бүтээнэ" гэв.
2023-04-05

З.Дашдаваа: Оргон зайлсан Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Тодорхой ахиц гарах байх. Болох байх. Гадаадаас авчрахаар 20 гаруй хүний нэр гаргасан. Ганц хоёр хүн өөрсдөө ирэхээ илэрхийлсэн. Хэрэгт холбогдсон хүн гараад явчихвал хэрэг нь шийдэгдэхгүй шүүхэд очихгүй, цаг хугацаа хожно гэсэн ташаа ойлголттой байдаг.
2023-04-05

Х.Нямбаатар: Т.Бадамжунайд баривчлах тогтоол танилцуулсан

2018 онд оргон зайлсан Т.Бадамжунайг дөнгөж сая Монголд авчирлаа. Тодорхой хэлбэл, Филиппинээс өчигдөр баривчилж, өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор авчирлаа.
2023-04-05

Нийслэл орон сууцны 5360 лифттэйгээс 800 гаруй нь хугацаа дууссан, 139 нь шаардлага хангахгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.
2023-04-05

Хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд оюутнууд хамрагдах боломжтой

Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж буй. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө энэ удаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн оюутнуудтай уулзлаа.
2023-04-05

Соёлын төвд стандарт ханган ажиллахад Соёлын яам анхаарна

Соёлын яам, Төв аймгийн Соёл, урлагийн газар, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан "Соёлын төв-Соён гэгээрлийн төв" сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. Сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сайжруулахад албан хаагчдын мэдлэг, мэргэжил ур чадварыг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн 27 сумын 170 гаруй ажилтан, албан хаагчид хамрагджээ. 
2023-04-05

ТАНИЛЦ: Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт

Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны 107 дугаар тогтоолоор баталлаа.
2023-04-04

Нийлбэр дүнг жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд Польш улс тэтгэлгээ олгоно

Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт (2023-2024) суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
2023-04-04

“Амьдралын мод” хөтөлбөрийг хот, хөдөөгийн 8 цэцэрлэгт туршиж байна

“Амьдралын мод” хөтөлбөрийг хот хөдөөгийн 8 цэцэрлэгт туршиж байна
2023-04-04

Хөдөлмөрийн хяналтын тухай конвенцод нэгдэхэд олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтарна

Ноён Чанхи Ли 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ныг дуустал Монгол Улсад томилолтоор ажиллах бөгөөд энэ үеэр нийгмийн түншүүд болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд, олон улсын байгууллагуулын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм. 
2023-04-04

Мөрдөн байцаалтын нууц задруулна хэмээн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хойшлууллаа

Хянан шалгах түр хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд  Авлигатай тэмцэх газрын хүсэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн санал нэгтэйгээр  нээлттэй сонсголыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
2023-04-04

Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр тохиож байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс 2011 оноос хойш тус өдрийг угтан дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн сар болгон тэмдэглэж ирсэн.
2023-04-04

Фэйсбүүкт хүүхдийн аюулгүй байдлыг хангах тохируулгатай ч эцэг, эхүүд ашигладаггүй

Цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон байна. Мөн үндэсний суурь судалгааны дүнгээс үзэхэд 18 хүртэлх насны хүүхдүүдийн 82.5 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн, 37 хувь нь цахим орчинд үл таних хүмүүсээс садар самуунд уруу татсан, айлган сүрдүүлсэн чат, мессэж авч байжээ.
2023-04-04

Дорнодын Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааг шалгалаа

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг даатгуулагч (иргэн)-д тогтоосон байдалд хяналт, шалгалт хийлээ. Монгол Улсын нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дундаж 2021 оны жилийн эцсийн байдлаар 3.2 хувь байна.
2023-04-03

Монголын балетын үндэсний V уралдаан маргааш эхэлнэ

Монголын балетын үндэсний V уралдаанд нийт 375 оролцогч бүртгүүлжээ
2023-04-03