Том зээлдэгчдийг өөхшүүлсэн Иргэний хуулийн “цоорхойг” нөхье
Ямар ч сайн засаглалтай байсан Монголд банкны үйл ажиллагаа эрхлэх нь өндөр эрсдэл дагуулдаг. Учир нь манай улстөрчид, нэртэй бизнесменүүд буюу том зээлдэгчид банкнаас авсан зээлээ төлөхгүй луу унжиж, хүүг нь үеийн үед гацаасаар ирсэн. Нэмж хэлэхэд, Монголын шүүх байгууллага үүнд хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг нь Монголбанк, ССГ-ын Судалгааны хэлтсээс хийсэн судалгаагаар ил болсон асуудал.
2024-03-14
Завхан аймаг дахь сургууль, дотуур байруудын ариун цэврийн байгууламжийг шалгалаа
Завхан аймаг 26 цэцэрлэг, 40 сургууль, 25 дотуур байртай. Эдгээр 91 сургууль, дотуур байр цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Завханы Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино гэсэн 13 сумын 12 цэцэрлэг, 18 сургууль, 13 дотуур байр буюу нийт 43 объектын ариун цэврийн байгууламжийг 100 хувь ашиглалтад оруулжээ.
2024-03-03
Монголын боловсролын хувирган өөрчлөлт сэдвээр ярилцлаа
Ирэх гуравдугаар сарын 4,5-нд "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган Улаанбаатар хотноо болно. "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубийн гишүүд чуулганыг угтаж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл (Ph.D), секторын эрхлэгч (Ph.D) Х.Отгонбаатар нартай "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" сэдвээр ярилцлаа.
2024-02-29
Рэвью: Биднийг гэгээрүүлэх “Клеопатра”
Биднийг гэгээрүүлэхийг хүссэн уран бүтээлчид “Клеопатра” жүжгийг тайзнаа амилуулжээ. Үзэгчид ч шинэхэн театрын анхны бүтээл “Клеопатра” Монголын хөрсөнд буусныг сонирхохоор танхимыг дүүргэжээ. Улмаар хоёр үзэгдэлт жүжгийн завсарлагааны хонх дуугарч, гэрэл асахтай зэрэгцэж тэд шивэр авир дуу гаргаж, дүнгэнэж эхлэв. Тэдний зарим нь “Тайз засал үнэхээр супер болжээ” гэдэгтэй бүрэн дүүрэн санал нэгдэв. Дээр нь хувцас хэрэглэлийн нүд алдам гоёмсогийг дурдахаа мартсангүй. Нөгөө хэсэг нь “Жүжигчин Н.Баярмаад “Клеопатра”-гийн дүр төгс зохицсон” гэдгийг яг таг баталж, уулга алдах аж. Аа бас “Хасар” Жагаа Цезарь болсон нь нүдээ олжээ. Цезарийн дотоод илэрхийллийг үүнээс илүү яаж гаргах вэ” гэж шагшив. Хүүхнүүд “Марк Антоний” хурдхан гарч ирээсэй гэж хүсэмжлэх аж. Тийн хүсэмжлэхэд тэднийг хяссан аятай завсарлагааны 15 минут хэтэрхий урт үргэлжлэх шиг.
2024-02-29
1984: Дэлхийг шуугиулсан хүчирхэг хашхираан өнөө ч сонсогдсоор
Дэлхий дахиныг шуугиулсан хүчирхэг хашхираан бүхий оюун сэтгэлгээний уг бүтээлийг М.Батболдын найруулснаар “Орфей” театрын хамт олон постдрамын жүжиг болгон үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, тэртээх 1948 оны анаграм үйл явдал өнөө ч хэвээр, бүр Улаанбаатар” зочид буудлын ИХ ТАНХИМЫН тайзнаа үргэлжлэх нь ээ.
2024-02-27
Боловсролын талаар олон нийтээс санал авч эхэлжээ
Чуулганыг зохион байгуулахтай холбоотой олон нийтийн санал бодлыг сонсох, цаашлаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ. Боловсролын төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.
2024-02-20