Ж.Байдены шийдвэрийг Умард Солонгос яаравчлуулав
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадгийн даваан дээр Киевийн олон сарын гуйлтын хариуг өгч, ATAСMS хэмээх холын тусгалтай баллистик пуужингаар Оросын нутгийн гүнд цохилт өгөхөд тавьсан хоригоо цуцлав. Америкийн хэд хэдэн сонин, телевиз Байдены засаг захирааны нэрээ хэлээгүй эх сурвалжаас эш татаж ийнхүү мэдээллээ.
2024-11-21
Цагаан ордны аппаратыг удирдах анхны эмэгтэй
Цагаан ордны аппаратыг удирдах анхны эмэгтэй Дональд Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллахад буюу улс төрд эргэн ирэх үйлсийнх нь “архитектор” болсон Сьюзи Уайлс гэдэг эмэгтэй Цагаан ордны аппаратыг удирдах нь. Түүнийг далдуур нөлөөлөх, нууцаар шийдвэр гаргахад зориулагдсан “айхавтар хүч” хэмээн хэвлэл мэдээллийнхэн нэрлэж байна.
2024-11-15
Трамп багаа бүрдүүлж байна
БНН-аас нэрээ дэвшүүлж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж албаа хашиж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс тэрбээр ямар баг бүрдүүлж Цагаан ордонд орж ирэх вэ гэдэг анхаарал ихэд татаж буй. Зарим баримтаас үзвэл урьд нь түүний хүрээлэлд байсан хүмүүсээс тун цөөн хүн энэ удаад багт нь багтах сурагтай.
2024-11-14
Хэл амнаас салдаггүй хүн
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдон тангараг өргөх нь тодорхой боллоо. Энэ ёслол ирэх оны эхээр болно.
2024-11-08
Хоёр амьдрал
ХАМАС бүлэглэлийн удирдагчдын ёс суртахуун, аж амьдрал хоорондоо нийцэж байгаа, эсэх талаарх бодит байдал нь өнгөрсөн оны намар олон хүнд, түүний дотор палестинчуудад ил болсон билээ. Газын зурваст 20 жил засаглаж байгаа Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн гэдэг цэрэг-улс төрийн энэ байгууллагын удирдагчид нь тэрбумтнууд болсон аж. Хэрэв эх орон нэгтнүүд нь ядуу зүдүү амьдарч, өлсөж үхээгүй, эм болон өргөн хэрэглээний зүйлээр гачигдаагүй, жирийн палестин хүмүүс майхан, балгаст бус, Доха, Истанбул хотын таван одтой зочид буудалд амьдарч байгаа бол ер юу хэлэх билээ.
2024-11-04
Никитаг хэрхэн унагав
Н.Никита Хрущевийг албан тушаалаас нь авч хаяснаас хойш 60 жил өнгөрчээ. Тэрбээр өөрчлөн шинэчлэгч, Сталины засаглалын хорт үр дагаврыг багасгахыг эрмэлзэгчийн хувиар түүхэнд орсон юм. Цаг үнэхээр өөр болж, сталинч хэлмэгдүүлэлт алга болж, олон зуун мянган хүн хорих газраас суллагдан, цагаатгагдсан байлаа. Улсыг аюулаас хамгаалах байгууллагын статусыг доошлуулж, төр нь хүнд болон цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэхийн зэрэгцээ хүн амынхаа ахуйн хэрэгцээнд анхаарах болсон. Орон сууцын хөтөлбөр гараагаа авчээ.
2024-11-01
Вьетнамд Төрийн тэргүүн нь хоёрдугаар хүн байдаг
Вьетнамын Үндэсний хурал (нэг танхимт парламент)-аар генерал Лыонг Кыонгийг энэ сарын 21-нд Ерөнхийлөгчөөр сонгов. Энэ хүн эрх баригч Коммунист нам (КН)-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн байсан юм. Түүний нэрийг энэ сарын 21-нд ийн дэвшүүлжээ. Ердөө өнгөрсөн тавдугаар сард Төрийн тэргүүн болсон То Лам КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон тул орны хүнийг нь гаргаж ирэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вьетнамын 14 дэх Ерөнхийлөгч сонгогдов. Ташрамд өгүүлэхэд тус улс сүүлийн үед Ерөнхийлөгчөө олон сольж буй. Зургаан жилд зургаа дахиа сонгож буй нь энэ. Уг албыг хамгийн удаан хашсан нь Хо Ши Мин. Тэрбээр Ерөнхийлөгчөөр 24 жил ажилласан байдаг.
2024-10-28
Ерөнхий сайд Нетаньяхугийн гэр лүү пуужин харважээ
ХАМАС-ын хяналтад байдаг Газын зурвасын эрх баригчдын мэдээлснээр саяхны нэг шөнө Бейт-Лахия хотод Израилын өгсөн цохилт 90 шахам хүний амь хөнөөсний дотор хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. 40 гаруй хүн шархадсан, нуранги дор бас олон хүн дарагдсан байна. Израилын арми буюу ЦАХАЛ-ын баримтаар бол сүүлийн өдрүүдэд агаарын цэргийн хүчин нь Газын зурвас хийгээд Ливаны 175 орчим байнд цохилт өгчээ.
2024-10-24
Тэд дэвшил, хоцрогдлын шалтгааныг тодорхойлж өгөв
Тэдний ажил улс орон тус бүрт олон нийтийн институт чухал болохыг ойлгоход бидэнд тусалж байна. Хууль сул, олон нийтийн институт нь хүн амаа мөлждөг орнуудад эдийн засгийн өсөлт юм уу, сайжрах тийш чиглэсэн өөрчлөлтийг өдөөж сэргээхгүй байгаа. Үүнийг ойлгоход шагналтнуудын судалгаа бидэнд тусалсан.
2024-10-22
Арван долоогийн нэг
Дэлхийд нэр хүндтэй шагнал хүртэх хүмүүсийг тодруулдаг “Нобелийн долоо хоног” хэмээх үйл ажиллагаа жил бүрийн аравдугаар сарын эхээр Шведийн нийслэл Стокхолм хотод болдог уламжлалтай. Эхний өдөр анагаах ухаан, физиологийн салбарын шагналтнуудыг нэрлэнэ. Энэ жил уг салбарт Нобелийн шагналыг америк эрдэмтэн Виктор Амброс, Гари Равкан нарт олгохоор шийдвэрлэлээ. Тэд генийн траскринцид микро РНХ-ийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нээлт хийгээд энэ шагналыг авах болсон байна. “Энэхүү шагналыг генийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн зарчмыг илрүүлснийх нь төлөө олгож байгаа юм” гэж Нобелийн хорооны цахим хуудсанд бичжээ.
2024-10-15
Тайлагдаагүй нууц
Хожим нь Оросын Ерөнхийлөгч болсон Борис Ельциний намтарт хамгийн оньсого мэт, одоо хэр нь гүйцэд тайлагдаагүй нэгэн үйл явдал 1989 оны есдүгээр сарын 28-нд тохиосон байна. Түүний өөрийнх нь ярьснаар Москвагийн ойролцоох найзынхаа зуслан руу явж байхад нь хэдэн дээрэмчин дайрч, толгойд нь хүүдий углаад гүүрнээс Москва гол руу шидчихжээ. Азаар Ельцин хүйтэн уснаас амь мэнд гараад цагдаа нарт хандав.
2024-10-14
Европын Холбооны тамир сульдаж байна
Италийн Ерөнхий сайд, Европын төв банкны тэргүүн асан Марио Драгги энэ зууны эхнээс өсөлтийн хурдаа сааруулсан Европын ирээдүйн тухай 400 хуудас материал бэлтгэж, яаж мөнгө олох, Европын Холбооны бодлогыг дэлхийтэй уялдуулахын тулд хэрхэн ажиллах талаарх бодлоо хуваалцжээ.
2024-10-10
Уйгагүй Ишиба
Сангийн сайдаар ажиллаж байсан Шигэрү Ишиба Японы эрх баригч Либерал-ардчилсан нам (ЛАН)-ын тэргүүний сонгуульд ялж, энэ сарын 1-нээс Ерөнхий сайдын албыг хашиж эхлэв.
2024-10-08
Ливаны III дайн эхлэх нь энэ үү
Ойрхи Дорнодод байдал тун эвгүй, дайн дэгдэхэд бэлэн байна. Израил ахуйн техник ашиглаж алан хядах довтолгоо эхлүүлээд дараа нь Өмнөд Ливаныг бүхэлд нь пуужингаар харвав. Тус улс Газын зурваст хоморголон хядаж байсан үйлдлээ Ливанд үргэлжлүүллээ. Израилын шөнө өгсөн цохилтод өртөж наад зах нь 13 хүн амиа алдаж, 11 иргэн шархадсан гэж Ливаны Эрүүлийг хамгаалах яамнаас мэдээлэв.
2024-10-03
Тэд урвагч биш
Энэ жил болсон Парисын олимпод төвийг сахисан эрхтэй, нэлээд хэдэн, гайхаш төрөм нөхцөлтэйгөөр оролцох боломж Оросын тамирчдад олдсон юм. Спортын төрлүүдийн холбоод нь болон Олон улсын олимпын хороо тэднийг оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлэх ёстой байв. Харин багийн төрөлд оролцохыг эхнээсээ л хориглосон. Ингээд цөөнгүй тамирчин оролцож, олон хүн урилгаас татгалзан, зарим нь оръё гэлээ ч боломжгүй хариу авсан байдаг.
2024-10-01
Манай үеийн марксист удирдагч
2022 онд Шри-Ланка улсад эсэргүүцэл тэмцэл өрнөж Ерөнхийлөгч Готабаи Ражанаксыг хугацаанаас нь өмнө огцруулсан юм. Улмаар энэ сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгууль болж сөрөг хүчний “Ардын үндэсний эрх”, марксист-ленинист “Ардын чөлөөлөх фронт” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Анура Кумара Диссанаяке Төрийн шинэ тэргүүн болов.
2024-09-28
Жо Байдены сүүлчийн зарим уулзалт, үр дүн
Украины Ерөнхийлөгч өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхдээ сөрөг довтолгоон хийх тухайгаа ярьсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Түүгээр барахгүй өөр асуудал гарч ирсэн нь тун чухал байсан олон улсын тусламж, юуны урьд АНУ-ынх удааширсан явдал билээ. Нэг жил өнгөрөхөд фронт дээр ч, америкчуудын улс төрийн амьдралд ч олон зүйл өөрчлөгдсөн. Тус улс бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж байхад Украины Төрийн тэргүүн тодорхой дэмжлэг, тусламж хүсэж америк түншийндээ сая дахин очив.
2024-09-26
Энэтхэгийн залуу од, их спортын суутан
Шатрын ертөнцөд тэргүүлэхийн төлөө Энэтхэг улс одоо Оростой биш, түүгээр ч барахгүй Америктай ч биш, Хятадтай өрсөлддөг болоод байна. Тэгэхлээр шатрын өрсөлдөөний төв Дорно зүг рүү, тодруулбал, Өрнөд рүү шилжиж ирсэн тэр газар луугаа буцаад очиж байна гэж итгэлтэй хэлж болох нь.
2024-09-23