Америкийн “Abrams” танкуудын эхний багц хэсэг Украинд иржээ
Америкийн “Abrams” танкуудын эхний багц хэсгийг Украин хүлээн авчээ. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.
““Abrams” хэдийнээ Украинд ирсэн бөгөөд манай зэвсэгт хүчнийг бэхжүүлэхээр бэлтгэж байна" гэж тэрээр өөрийн Telegram сувагтаа бичжээ.
2023-09-26
Хэвлэлийн магнат Мердок эрх мэдлээ хүүдээ шилжүүлнэ
Уншигчдад бас нэг сонирхолтой мэдээ дуулгахад, Руперт Мердок “Fox сorporation”-ы дарга, “News сorporation”-ы гүйцэтгэх захирлын албаа хүүдээ шилжүүлж, эдгээр компанийн хүндэт даргын алба хашихаар шийдсэн байна. Хүү Лахлан нь ирэх арваннэгдүгээр сард энэ хоёр компанийг өөрийн хяналтад авах бүрэн эрхтэй болох юм байна. Лахлан Мердок 1971 онд төрсөн, Рупертийн хоёр дахь хүүхэд. Тэрбээр дэлхийд нэрд гарсан хэвлэлийн олон компани байгуулахад санхүүгийн тусламж үзүүлж байсан, хувьдаа 3.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нэгэн аж.
2023-09-25
Вашингтон дахь Кубын Элчин сайдын яам руу халджээ
Ням гарагт Вашингтон дахь Кубын Элчин сайдын яам руу үл таних этгээд хоёр Молотовын шингэн /шатамхай шингэнтэй лонх/ шиджээ. Энэ тухай Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла мэдэгдэв.
2023-09-25
Уулын Карабах Азербайжанд бууж өглөө
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын Арменийн засаг захиргаа гал зогсоож, зэвсэглэлээ бүрэн хурааж, хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээс хүнд техникээ гаргах шийдвэр гаргажээ.
2023-09-21
Сонгуулийн жавар
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд БНН-аас нэр дэвших хүмүүсийн өрсөлдөөн ширүүсэж байна. Энэ дунд Үндэсний санал асуулгад тэргүүлсэн Дональд Трампыг нэр дэвшүүлэх, эсэх нь эргэлзээтэй болж мэдэх нь. Түүний холбогдсон, 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгохыг завдсан хэргийнхньшүүх хурлыг 2024 оны гуравдугаар сарын 4-нд хийхээр товлосноо шүүгч Таня Жуткан мэдэгдсэн. Тусгай прокурор Жек Смит Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийг шүүх хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 2-нд эхлүүлэхийг хүссэн ч Трампын өмгөөлөгч нар сонгууль болсноос хойш 17 сарын дараа буюу 2026 оны дөрөвдүгээр сард хийх санал тавьжээ. Шүүгч Жуткан энэ хугацааг хэтэрхий хол гэж үзсэн байна.
2023-09-19
Украиныг “Гүрж хувилбар”-ын давталт хүлээж байна уу
Барууны орнуудын зүгээс Украиныг НАТО-д элсүүлэх "урамшуулал" амлан ОХУ-тай дайтах зэвсэгт мөргөлдөөнд татан оруулсан боловч эцэст нь амласнаасаа буцаж, энэ асуудлаа хэзээ шийдэх нь цаг хугацааны хувьд тодорхой бус хойш нь тавив.
2023-09-19