Мазаалайн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэв
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна
2024-08-07
Агаараар хооллогч Элитом Эл-Амин туршлагаасаа хуваалцах нь
Агаараар хооллогч, АНУ-ын иргэн Элитом Эл-Амин энэ сарын 17-19-нд манай улсад сургалт явуулах нь. Тэрбээр сургалтынхаа өмнөх өдөр сонирхсон хүмүүст зориулан үнэ төлбөргүй лекц зохион байгуулах юм байна. Сургалтын үеэр хоолоо эрс багасгах, агаараар хооллох суурь мэдлэг болон эрчим энергиэ хэрхэн нөхөх талаар туршлагаасаа хуваалцах аж. Мөн агаараар хооллохын давуу болон сул тал, хэрэгжүүлэх гол зарчмуудын талаар ярилцана
2024-08-06
Монгол, Японы поп соёлын фестивальтай
Монгол, Японы поп соёлын холбооны санаачилгаар “Монгол, Японы поп соёлын фестиваль-2024” арга хэмжээг гурав дахь удаагаа улсын хэмжээнд зохион байгуулна. Уг фестиваль энэ сарын 11-ний 12.00 цагаас “Golden sun event hall”-д болох аж.
2024-08-06
Ачаа тээвэр 28.4, зорчигчийн тоо 3.3 хувиар өсжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оны эхний долоон сарын байдлаарх зам, тээврийн салбарын статистик мэдээллийг гаргажээ. Энэ хугацаанд нийт 74.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.4 хувиар өссөн дүн аж. Авто болон агаарын тээвэр, төмөр зам гээд бүх төрлийн хэрэгслээр тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилийн мөн үеийнхээс 13.3-37.6 хувийн өсөлттэй гарсан байна.
2024-08-06
Буйр нуураас хясаа түүхгүй байхыг анхааруулав
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сайн дурын ажилтан Кавазои Шинсүкэ Буйр нуураас хясаа түүхгүй байхыг зөвлөжээ. Тус нуур орчмын жуулчны баазуудын ажилчид, бас тэнд амарч буй иргэд хясаа түүх нь олширсон тул ийнхүү анхааруулжээ. Учир нь Буйр нуурт амьдардаг Дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica), дэлт танан хясаа (cristaria plicata) нь Монгол орны “Улаан ном”-д орсон ховор зүйл юм байна
2024-08-06
Үерлэж бохирдсон гол, нуурын усанд орохгүй, ундаалахгүй байхыг зөвлөлөө
Манай орны ихэнх нутгаар хур бороо ихтэй өдрүүд үргэлжилж буйтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. Нэгдүгээрт, үерийн эрсдэл ихтэй үед гол, нуурт сэлэхгүй, баталгаагүй гүүр, гарц, гармаар гарахгүй байж, амь, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулав. Хоёрдугаарт, хот, суурин газруудын суурьшлын бүс дэх гол, мөрний ус бохирдож, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ундаалахгүй, орохгүй байхыг зөвлөлөө.
2024-08-06
Монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангидаа өгөх боломжийг судална
Их, дээд сургуульд элсэх сурагч бүр монгол хэл, бичгийн шалгалт өгч, тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ нь сургуульд элсэх босго болдог билээ. Уг шалгалтыг сурагчид төгссөнийхөө дараа буюу элсэлтийн шалгалтын өмнө өгдөг. Үүнд тэнцээгүй нь наймдугаар сард дахин шалгуулж байгаа. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтыг сурагчдад 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжийг судалж, санал, шийдэл гаргах үүргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд өгсөн байна. Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болох үеэр тэрбээр ийнхүү үүрэгдсэн байна.
2024-08-06
Голд сэлэх гэж ороод амиа алдсан иргэний цогцсыг хайсаар байна
Голд сэлэх гэж ороод амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хишигтэн” хотхон гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 12:24 цагт хүлээн авчээ.
2024-08-06