Агаараар хооллогч, АНУ-ын иргэн Элитом Эл-Амин энэ сарын 17-19-нд манай улсад сургалт явуулах нь. Тэрбээр сургалтынхаа өмнөх өдөр сонирхсон хүмүүст зориулан үнэ төлбөргүй лекц зохион байгуулах юм байна. Сургалтын үеэр хоолоо эрс багасгах, агаараар хооллох суурь мэдлэг болон эрчим энергиэ хэрхэн нөхөх талаар туршлагаасаа хуваалцах аж. Мөн агаараар хооллохын давуу болон сул тал, хэрэгжүүлэх гол зарчмуудын талаар ярилцана.
Элитом Эл-Амин нь 18 жилийн турш нарны энергиэр тэжээгдэж буй бөгөөд хоолоо багасгах нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг дэлхий нийтэд сурталчилж буй нэгэн билээ. Дэлхий дахинд 100 гаруй оронд агааран хоолтон бий гэнэ. Ингэж хооллох нь шат дараатай. Удаан хугацаанд бясалгасны үндсэн дээр хүний дотоод эрчим өөрийгөө хооллодог гэж үздэг юм байна. Эхлээд маш багаар хооллож биеэ дасгаснаар цаашид зөвхөн ус ууж, бясалгалаа үргэлжлүүлдэг гэнэ.
Бэлтгэсэн У.Цэцэг