Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Богд Жавзандамба хутагтын гудамжны авто замыг хаана

Хан-Уул дүүрэг 19-р хороо Богд Жавзандамба хутагтын гудамжны авто замыг өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас наймдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2023-08-23

“Улаанбаатар-2023” наадмын хаалтын ёслол 20 цагт эхэлнэ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам нийслэл хотноо найман өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбайд эмэгтэйчүүдийн 3000м болон эрэгтэйчүүдийн 5000м-ийн кросс гүйлтийн уралдаан болж буй. Улмаар UG Arena-д сагсан бөмбөгийн гурван тоглолт явагдсанаар наадмын тэмцээн уралдаанууд албан ёсоор өндөрлөнө. 
2023-08-23

Их, дээд сургуулиудыг яагаад нүүлгэх хэрэгтэй вэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар их, дээд сургуулиудыг дэд төвүүд рүү нүүлгэн шилжүүлэх судалгааг танилцуулсан юм. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Тэгвэл тус судалгааг хэрхэн хийсэн болон их, дээд сургуулийг нүүлгэх хэрэгцээ, шаардлагын талаар судлаачид ийн ярьж байна.
2023-08-23

Усны газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаярыг томилов

Түүний хувьд өмнө нь тус газрын орлогч даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд “Усны Батбаяр” хэмээх тодотголоор олон нийтэд танигдталаа эл салбарын асуудлуудыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн мэргэжилтэн юм. Тэрбээр 2016-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан билээ. З.Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө Усны нөөцийн зөвлөлийн хуралд оролцож, усан сангийн асуудлыг хэлэлцүүлжээ. 
2023-08-23

Загасчилж явсан 21 настай эрэгтэй усанд живж, амиа алджээ

  Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 150 км-т/ “Хар чулуутын” голд 5 хүн загасчилж байгаад 1 хүн нь голын ус руу унаж живсэн тухай дуудлагыг 08.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан.
2023-08-23

"Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг дэмжих арга зүйн зөвлөмжийг таниулах сургалт эхэллээ

2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд орон нутагтаа боловсролын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын бодлого, сургуулиудынхаа менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх арга замаа тодорхойлоход чиглэгдсэн тус сургалтад ЕБС-ийн 688 захирал оролцож байна.
2023-08-23

Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэдийг бүртгэж эхэллээ

Гол шаардлага нь 20 нас хүрсэн, бүрэн дундаас дээш боловсролтой, 170 см-ээс өндөр, бие бялдрын зөв хөгжилтэй, ил харагдах шарх, сорвигүй, өмнө нь ял шийтгэл авч, захиргааны зөрчил гаргаж байгаагүй эрэгтэй хүн байх гэнэ. Мөн цэргийн алба хаасан, эрхзүйч мэргэжилтэй бол давуу талтай гэж онцлов. Замын ачаалал эрс нэмэгдэж буй энэ үед хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, болзошгүй осол, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-ны дотор бүртгүүлж, материалаа илгээх боломжтой аж. 
2023-08-23

3, 4 дүгээр ангийн сурагчид математикийн хичээлийг тоглоомын аргаар сурна

Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг 2022-2023 оны хичээлийн жилд туршжээ. Туршилтад нийслэл, аймаг, сумын есөн сургуулийн 15 бүлгийн 520 сурагч хамрагдсан.
2023-08-23

Шахмал түлшний тав дахь жилийн туршилт буюу Б.Чойжилсүрэнгийн улайрч буй 177 тэрбумын "шахаа"

Хотын утааны хор хуй дийлдэхээ больж, үүнээс үүдсэн өвчин зовлон, үхэл хагацал тасрахгүй олон жил болсон нь үнэн. Хотынхны хамгийн эмзэг цэг энэ. Харамсалтай нь үүнийг нэг мөр шийдэх гарцыг улстөрчид, эрх баригчид маань олж чадахгүй л байна. Олохгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа бололтой.
2023-08-23

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. Улаанбаатарт өдөртөө 16, шөнөдөө 5 хэм дулаан байна. 
2023-08-23

Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааны байршлуудыг нэмэгдүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
2023-08-22

АНУ-ын Калифорнид байгалийн хоёр гамшиг нэг дор тохиожээ

Хилари хар салхины нөлөөгөөр үүсэх байгалийн гамшгаас сэргийлэхээр муж даяараа бэлтгэж байх үед тус мужийн баруун өмнөд хэсэгт өчигдөр газар хөдөлсөн байна. Газар судлаач, доктор Люси Жонс NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Газар хөдлөлтийн төв Ожай хотод байсан. Яг энэ газарт 1932 оноос хойш тав дахь удаагаа газар хөдөлж байгаа нь анхаарал татаж байна” гэж ярьсан байна.
2023-08-22

Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням
2023-08-22

3025 тонн давс, 721 тонн бодис нөөцлөөд байна

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.
2023-08-22

Үерт өртсөн 79 барилгын даац, бүтээцийн бат бэхийг тодорхойлжээ

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр, 
2023-08-22

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буй тул орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаанбаатар хотод орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 177,540 байна. Тэр дундаа зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн их байгааг албаныхан онцолж байв.
2023-08-22

Машинаар уншигддаг америкийн визний хураамжийн хүчинтэй хугацаа есдүгээр сарын 30-нд дуусна

2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлсөн Машинаар уншигддаг виз (MRV)-ийн хураамжийн хүчинтэй хугацаа 2023 оны есдүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болохыг Америкийн Элчин сайдын яамнаас мэдээллээ.
2023-08-22

ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжүүлж буй замын ажлын явц 62 хувьд хүрчээ 

Уг уулзалтад БНСУ-ын Инчон хотын 20 гаруй бизнес эрхлэгч оролцох бөгөөд компаниудынх нь мэдээллийг авах боломжтойг МҮХАҮТ-аас мэдээллээ. Уулзалт энэ сарын 29-ний 09.00-17.00 цагт “Блю скай” зочид буудалд болох аж. Оролцохыг хүсвэл ирэх баасан гараг хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой гэнэ. 
2023-08-22