Монголын загасчлалын спортын холбооноос зохион байгуулсан мөсний загасчлалын УАШТ Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуурт боллоо. Энэ удаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгийн 19 баг өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Багийн дүнгээр “Номадс-1” клубийнхэн аваргалж, “Найзууд”-ынхан удаалан, “Номадс-2”-ынхон III байрт шалгарав. Тэмцээнд оролцсон багуудын тамирчдаас хувийн дүнгээр Б.Оюунболд (“Номадс”) алт, Б.Батбилэг (“Чоно”) мөнгө, Д.Батсайхан (“Алгана” клуб) хүрэл медаль хүртсэн юм. Хамгийн том 1124 грамм алгана загасыг “Цэнгэг” клубийнхнээс Ц.Хашчулуун, хамгийн их буюу 11 440 грамм загасыг “Номадс”-ын Б.Оюунболд барив.