Өчигдөр Дархан-Уул аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэнээс шинжилгээ аваад тусгаарласан талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Эрүүл мэндийн яам ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр тус иргэнийг коронавирусийн халдваргүй хэмээн мэдэгдлээ. Мөн БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ.
Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдэж, нийт 28,251 боллоо. Мөн Бельги улсад анхны тохиолдол бүртгэгдээд байна.
Манай улс вирусээс сэргийлэх үүднээс БНХАУ-руу аялах 24 нислэгийг цуцлаад байна.