АНУ-ын сенатын танхим итгэл үзүүлэх эсэх асуудлын хүрээнд ерөнхийлөгч Дональд Трампыг буруугүй гэж үзлээ. Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан болон Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгахын тулд сенат дор хаяж гишүүдийн гуравны хоёрын (67 суудалтай) саналыг авах ёстой байв. Танхимын олонхыг бүрдүүлэгч Бүгд Найрамдахчууд ерөнхийлөгчөө авч үлдэх санал дээр бат зогссоноор Трамп цагаатгагдаж, шүүх ажиллагаа хаагдлаа. Дональд Трамп нь АНУ-ын түүхэнд гэм буруугаа сенатаар шүүлгэсэн гурав дахь ерөнхийлөгч болж байна. Түүнийг 2020 онд дахин сонгогдохын тулд Украины эрх баригчдад шахалт үзүүлсэн, конгрессийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр Ардчилсан Нам олонх болдог төлөөлөгчдийн танхим шүүх ажиллагааг эхлүүлсэн юм. Трампаас өмнө АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жэксон, Билл Клинтон нар мөн л гэм буруутай эсэхээ сенатаар шүүлгүүлж байжээ.