МУГЖ Т.Ариунаагийн нөхөр, "Ноёд групп"-ийн ерөнхийлөгч Г.Буяндорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан 22 прокурор, шүүгчтэй холбоотой асуудлаар гомдол гаргажээ.
Тодруулбал, энэ талаар Г.Буяндорж мэдээлэхдээ "Хэсэг бүлэг прокурорууд надаас 100 мянган ам.доллар нэхэж, 9 жилийн турш таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүж, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн. Тэд бизнес эрхлэгчдийг дээрэлхэж, төрийн байгууллагын нэрээр сүрдүүлэг хийдэг. Иймд Монгол төр тэдгээр авлигач прокуроруудыг хуулийн дагуу шалгаж, арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэж байна. Мөн үүнээс гадна шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, мөрдөн байцаах алба, шүүгч нарын зохион байгуулалттай сүлжээ бий. Миний өргөн барьж буй 68 хуудас бүхий нотлох баримтын хавтаст тэдгээр хүмүүсийн овог нэр, албан тушаал бүгд байгаа" хэмээлээ. Түүний гаргасан гомдлыг Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд хүлээн авлаа.