Дэлхийн сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайнт 41 насандаа таалал төгслөө. Өнгөрсөн ням гарагт Калабасас хотын ойролцоо жижиг оврын нисдэг тэрэг осолдож таван хүн амь насаа алдсан бөгөөд түүний дотор Коби Брайнт болон түүний хоёр дахь охин, 13 настай Жина Брайнт байсан гэдгийг эх сурвалж мэдээлжээ.
Гэрчүүдийн хэлж буйгаар уг онгоц хэвийн нисэж байснаа гэнэт толгод руу маш хүчтэй газардаж, сүйрсэн гэлээ. Одоогоор ослын шалтгааныг тодорхой бус, шинжээчид ажиллаж байна.
Коби Брайант, түүний эхнэр Ванесса нар дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд бага нь 2019 оны 6-р сард төрсөн юм. Тэд хуримынхаа 20 жилийн ойг хоёр сарын өмнө тэмдэглэсэн билээ.
NBA-ийн дөрвөн удаагийн аварга Коби Брайант 2016 онд тайлсан. Тамирчны замналынхаа хамгийн сүүлчийн тоглолтыг “Юта Жазз”-ын эсрэг хийхдээ 60 оноо авч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.