БНХАУ-д шинэ төрлийн коронавирусаар халдварласан хүмүүсийн тоо 1975 болж нэмэгдэж, тэдний 56 нь нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ. Үүнээс ердөө нэг өдрийн өмнө халдварласан хүний тоо 1287, хүн нас барсан тохиолдол 41 гэж албан ёсоор мэдээлж байсан билээ. Одоогийн байдлаар 324 хүний бие маш хүн байгаа аж. Үүнээс 2684 хүн халдвар авсан гэж сэжиглэж байгаа юм байна. Коронавирусийн дэгдэлт тус улсын 30 бүс нутагт бүртгэгджээ. Өнөөдөр /2020.01.27/ өглөө 24 сая гаруй хүн амтай Шанхай хотод шинэ төрлийн коронавирусээр нас барсан анхны тохиолдол гарсан тухай тус хотын эрх баригчид мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ өвчний тохиолдол одоогоор Австрали, Вьетнам, Малайз, Непал, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц болон Японд бүртгэгдээд байгаа юм.