Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр Халдвар, өвчин, судлалын үндэсний төвд ажилласан юм. Өнгөрсөн Баасан гариг (2020.01.24)-т 24 настай орчуулагч эмэгтэйтэй хамт явсан хоёр хүний нэг нь сэжигтэй гарсан учраас санаачилгаараа шинжилгээ өгч, нэгдүгээр зэргийн хавьтал гэдэг утгаар тусгаарлаад байсан юм. Түүний шинжилгээний хариу мөн өдрийн 17.00 цагт гарч, шинэ короновирусийн халдваргүй болох нь тогтоогджээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдэ "Өнөөдрийн нөхцөл байдалд бид шинэ коронавирусийн халдварыг оношлох боломжгүй. Коронавирус бол цоо шинэ вирус. Тийм учраас дэлхий бэлэн байгаагүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тэр дундаа Япон, Америк, Герман улсууд хамтарч маш шуурхай оношлуур үйлдвэрлэж байна. Япон улс эхний оношлуурыг бүтээсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захиралтай өчигдөр (2020.01.24) холбогдож, хамгийн түрүүнд Монгол Улсад оношлуурыг нийлүүлж өгөөч гэж хүссэн. Ирэх долоо хоногт гэхэд оношлуураа хүлээж авна" гэлээ.