Улсын онцгой комисс хуралдаж байх 17.00 цагийн орчимд коронавирусийн халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. Монгол Улс Хятад улстай хиллэдэг учир эрсдэл өндөртэй учир цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах Улсын онцгой комиссын шийдвэр гаргалаа. Ирэх даваа гарагаас эхлэн цэцэрлэг, сургууль ажиллахгүй. Ингэснээр сургалтын хөтөлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодруулахад ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Улсын онцгой комиссын хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга оролцсон. Сургууль урт хугацаагаар завсарлах болсонтой холбогдуулан боловсролын байгууллагууд онлайн сургалт явуулах саналыг Онцгой комиссоос гаргалаа гэв.