Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг дөнгөж сая гаргалаа. Уг шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхлэн мөрдөхөөр болжээ.
Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй байгаа үед коронавирусийн халдвар орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан. Дөрвөн санал оруулсан. Нэгдүгээрт, гуравдугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, хоёрдугаарт, шаардлагатай тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, гуравдугаарт, зарим боомтын үйл ажиллагааг түр хязгаарлах, дөрөв дэх асуудал буюу боомтоор нэвтрэх хөдөлгөөний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо" гэв.