Одоогоос найман сарын өмнө Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү Төрийн ордон зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар өнөөдөр талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа олон нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр хэргийн шалгалтын явцтай холбоотой хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, талийгаач газарт унахдаа зүүн талаараа унасан боловч баруун нүд нь хөхөрсөн, хүзүү хэсэгт нь заамдалтын мөр байсан зэрэг хэргийн сэжүүрийн талаар ар гэрийнхэн нь ярьсан. Мөн шүүх эмнэлгийнхэн хэргийг нууж байж болзошгүй байгааг дурдсан юм.
Сонирхолтой нь талийгаачийг амиа алдах үед дэргэдээс нь харсан гэрч байгаа гэнэ. Гэрч талийгаачийн ар гэр рүү ийм мэссэж бичжээ.
Өнөөдөр талийгаачийн ар гэрийнхний ярьснаар "гэрч 13 секундын санамсаргүй бичлэг хийсэн. Тэр хүн цагдаагийн байгууллагад өөр хэргээр шалгагдаж байгаа" гэсэн юм.
ЖИЧ: Энэхүү мэссэжний зургийг албан бус эх сурвалжаас авсан болно!