Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Загсийн газрын гишүүдийг томилох зарлигт гарын үсэг зуржээ. Юуны түрүүнд шинэ Засгийн газар Хуульзүйн сайдаас бусад хүчний байгууллагуудыг хариуцсан бүх хуучин сайд нараа авч үлдсэн байна. Хуульзүйн сайдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Константин Чуйченког томилжээ. Үүнээс гадна Сангийн сайд Антон Силуанов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Эрчим хүчний сайд Александр Новак, Байгалийн нөөц, экологийн сайд Дмитрий Кобылкин, Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев нар албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон байна. Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар, ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчийг арав байсныг ес болгож цөөлжээ. Мөн Умард Кавказын асуудал эрхэлсэн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжүүлэв. ОХУ-ын Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн алба, Эрүүл мэндийн салбарын хяналтын алба болон Биоанагаахын агентлагийн үйл ажиллагаанд Засгийн газар хяналт тавихаар болсон байна. Төрийн өмчийн удирдлагын агентлагийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас Сангийн яамны харьяанд шилжүүлжээ.ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамыг Пермийн хязгаарын захирагч Максим Решетков тэргүүлэх болсон бол Сангийн дэд сайд Антон Котяковыг Хөдөлмөрийн сайдад томилосон байна. Владимир Якушевыг Барилгын сайдаар дахин томилжээ. Мөн нийгмийн салбарыг хариуцаж байсан бүх сайд нарыг шинээр томилсон байна.