Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай зодолдож буй бичлэг ил болж, багагүй дуулиан дэгдээсэн. Уг үйл явдалтай холбогдуулж тэрбээр гэмшиж байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй.
Доромж үг даалгүй тавьтаргүй үйлдэл гаргасан нь миний буруу. Ичихийн ихээр ичив. Улстөрийн дайралттай үед бичлэг тасдаж тараасан нь онцгүй ч, надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Харин миний буруутай үйлдлээр улстөрч шинэ залуусыг адилтгаж харлуулах хэрэггүй.
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) January 21, 2020